Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жу Хёны урилгаар энэ сарын 22-25-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ХААИС-д болно.
11:00 цагт: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд болно.
12:00 цагт: “Алхалт ба хөдөлгөөний эрүүл мэнд” эрдэм шинжилгээ онол практикийн хурал зохион байгуулах талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
-НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Зураач, уран бүтээлч Д.Анхцэцэгийн анхны бие даасан “Дулаан хүмүүс” уран зургийн үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн Дүрслэх урлагт 65 жил-“Уран бийрийн аялгуу” бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 27-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Будбаяр зураачийн “Хайрхан” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд 12 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 12 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.