"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшин, парламентын гишүүнээр сонгогдсон Ж.Баясгаланг танилцуулж байна.
Автын осолд орж, хүнд гэмтсэн ч өвдөлттэйгээ өдөр бүр тэмцсээр босож, парламентын босго давж чадсан улстөрч бол УИХ-ын гишүүн Ж.Баясгалан юм. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж, УИХ-д сонгогдсон анхны гишүүн.
Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, парламентыг 126 гишүүнтэй болгон, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгодог болсноор УИХ-д нийгмийн бүхий л төлөөлөл орж ирэх үүд хаалгыг нээсэн гэж хэлж болно.
Ардчилсан намын хувьд Ж.Баясгаланг УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийн долоод эрэмбэлснээр парламентын гишүүн болсон түүхтэй.
Монголчуудын олонхи нь түүнийг “Мөрөөдөл мөхөхгүй” –гийн Баясаа гэдгээр нь андахгүй бол уул уурхайн салбарынхан "Алтны магнат" гэж тодотгодог. Түүний хувьцааг нь эзэмшдэг “Үүрт гоулд” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантын голд алт олборлож иржээ. Тэрбумтан гишүүдийн тоонд ордог нь түүний эрхэлж ирсэн энэхүү бизнестэй нь ч холбоотой .
СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч уул уурхайн салбарт бизнес эрхэлж, алтны магнат болж хөлжсөнийгөө аавынхаа мэргэжилтэй холбодог.
Аав нь геологич мэргэжилтэй байсан тул багаасаа дагаж явж, энэ чиглэлийн ажил хийсээр өөрийн гэсэн бизнесээ босгож"Баян Баясаа" гэж нэрлэгдэх хүртлээ томорсон гэх нь бий.
Харин тэрбээр “Баян Баясаа” гэдгийг манай найз нар надад өгсөн нэр. Юу гэхээр би найзуудаасаа хамгийн түрүүнд олон хүүхэдтэй болсон нь. Тэр утгаараа намайг хүүхдийн тэргэн дээр суулгаад ч багтахгүй олон үртэй шүү гэдэг байсан. Үртэй хүн баян гэдэг шүү дээ. Энэ утгаараа л намайг найзууд маань “Баян Баясаа” л гэдэг болсон. Үүнээс би ичдэггүй. Яг энэ утга агуулгыг нь мэдэхгүй хүмүүс янз бүрээр хүлээж аваад байхаар зарим үед жаахан төвөгтэй санагддаг” гэж няцаадаг.
Түүнд нэг мохошгүй чанар бий нь тэсвэр, тэвчээр, тэмцэл. “Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэх Солонгос эмчийн үгэнд тэр сөхрөлгүй, Монголдоо “Грандмед” эмнэлэгт 864 хоногийн туршид өглөөнөөс орой болтол сэргээн засах эмчилгээ хийлгэн босож чадсан түүний тэмцэл олон хүнд итгэл найдвар бэлэглэсэн билээ. Энэ тэмцэлд ялахад түүний “Мөрөөдлийн баг” тусалсан гэдэг.
Хожмоо энэ тухайгаа Ж.Баясгалан гишүүн “Эмч, сувилагч, асрагч, жолооч, гэр бүлийнхэн, найз нөхөд, ахан дүүс маань тусалснаар би энэ тэмцэлд босож чадсан. Мөч минь гэмтсэн ч мөрөөдөл маань нугараагүй.
Нэг удаа зогсохын тулд 1000 удаа унадаг. Гэхдээ 1001 дэхь удаа нь чаддаг. Зогссон тоогоо цээжээр мэднэ, харин унасан тоогоо тоолох аргагүй” гэж ярьсан нь бий. Тэр өвдөлттэйгээ тэмцэхийн зэрэгцээ 21 аймгаар тойрч, хүүхдүүдэд “Мөрөөдөл мөхөхгүй” лекцээ уншиж, мөн “Мөрөөдөл мөхөхгүй”, “Чин зүрх”, “Мэдэрмээр байна” зэрэг дууг гэргийтэйгээ хамтран дуулж, олон хүнд итгэл найдвар, тэсвэр тэвчээр, урам зориг өгсөн юм.“Мөрөөдөл мөхөхгүй” дууны үгийг гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтран бичсэн гэх нь бий. Харин энэ дууны аяыг дуучин Д.Бердибек бичжээ.
Жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр осолд орохоосоо өмнө “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн бол “Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг уран сайхны киноны продюсероор ажиллажээ.
“Үргээлэг-2” кино нь “Academy Awards-2016” наадмын зургаан төрөлд шагнал хүртэж, 2013 оны Канны кино наадамд зочин киногоор оролцсон. Мөн тэрбээр тус киноныхоо орлогоос нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуульд хүүхдийн автобус бэлэглэж, олны талархлыг хүлээж байв.
Түүний намтарт “Үүрт гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүх бий. Уул уурхайн салбарт 10 орчим жил бизнес эрхлэн, амжилт олсон ч осолд орсноор ажил албаа шилжүүлжээ.
УИХ-д тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, асуудал хөндсөөр байдаг.
Тухайлбал, УИХ-аар 2026 оны төсөв хэлэлцэх үед Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/ХБИ/-д төрөөс олгодог тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж, шийдвэр гаргуулж чадсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сард 397 мянган төгрөгийн тэтгэмж авдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ асарч байгаа хүнд 302 мянган төгрөгийг олгож иржээ. Энэхүү тэтгэмжийн хэмжээг хамгийн багадаа 30 хувь нэмэгдүүлэх шаардлага тавихад Засгийн газрын зүгээс 2027 он хүртэл хойшлуулах санал тавьсан. Харин тэрбээр энэ тохиолдолд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах санал гаргаж гарын үсэг цуглуулна гэх мэдэгдлийг хийснээр УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны төсвийн хуулийг боловсруулах шатанд 30 тэрбумын эх үүсвэрийг урсгал зардлыг танах байдлаар гаргаж чадсан юм.
Ингэснээр ирэх 2026 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн тэднийг асарч байгаа хүнд олгодог асаргааны мөнгө тус бүр 80 мянган төгрөгөөр нэмэгдэх болж байгаа.
Бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүнд 12 сарын хугацаанд төрөөс цалин олгож байгааг тэрбээр буруу жишиг гэж үздэг бөгөөд цуцлах ёстой гэх байр суурь барьдаг. Мөн дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна гэх шүүмжлэлийг ч дайсаар буй.
Тэрбээр улс төрд хожуу орж ирсэн. Тодруулбал, 2022 оны сүүлээр Ардчилсан намд элссэн юм.
Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн болон гэр бүлийн нийт орлого 681 сая, 4.1 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 515 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл, 1.5 тэрбумаар үнэлэгдэх малтай, 300 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 35 сая төгрөгтэй, Үүрт гоулд ХХК, Би Жэй Ди Жи ХХК, үүрт гоулд энержи ХХК-д тус, тус хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1999 онд Соёл урлагийн их сургууль, жүжигчин, бакалавр
- 2024 онд Монгол Улсын Их сургууль, эрх зүйч, бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1999-2018 онд “Үүрт гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал
- 2014 оноос “Кино драм А” группын тэргүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
- 2022 оноос “Мөрөөдөл мөхөхгүй” ТББ-ын тэргүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2008 онд Алтангадас одон
- 2021 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
Г.ХОРОЛ
3,607.57





















































БААТАР 2025-11-25 202.9.46.126
Энэ нөхөр Улсын Их Хуралд суух туйлын зохимжгүй нэгэн.Монголын тусгаар тогтнол аюулгүй байдалд харш үзэл бодолтой нь хэд хэдэн ярилцлагаас нь тодорхой харагддаг.Ард иргэдийн тодорхой хэсэг мэддэг болсон.Барууны эсвэл урд хөршийн хөлсний хүн.
zailaachee 2025-11-25 98.51.132.138
Hugjliin berhsheeltei humuusiin neriig barij l UIH d orson hun, uneheer yamar ch hereggui gishuuntser
Аянга 2025-11-25 59.153.114.15
ШЭЭС
Нэргүй 2025-11-25 188.162.254.63
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2025-11-25 66.181.185.203
Шоучин пиздаа их мөнгөтэй болохоор ДАмарбаясагланд их мөнгөөр хахуулдсан бололтой юм билээ Амарбаясаглнг гүйж очиод л тэргэцэрийг түрээд сүйд болж шоудаад л таарчихсан тээр шуудайнууд. АБ-ийнхээ хойноос тонилж их хурлыг цэвэрлээрэй муу хүн хог
yag l unendee 2025-11-25 66.181.185.203
ҮЙЛДВЭРИЙН ОСОЛД ОРСОН БОЛ ТЭТГЭМЖИЙГ НЭМЭХЭД ХЭНЧ ДУРГҮЙЦАХГҮЙ. ХАРИН Ж.Баясаглан шиг аагаа багтээж яваад осолдсон нөхөр татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэж нэмэх хэрэггүй шүү? Шоучин пиздаад бол өгөх хэрэггүй.
Нэргүй 2025-11-25 59.153.115.124
Америкчууд энэ АН-ынханд туслахаа болих хэрэгтэй, АНУ төсвөө танах ёстой.
Үл мэдэх 2025-11-25 24.225.226.33
Энэ чинь тоймгүй мөнгөтэй амьтан бурхан минь. Аль цагийн уул ухаж алт овоолдог гар байсан. Алт нь багтахаа байгаад зугаацаж яваад осолд орсон шүү! Одоо харин тахир дутуу гэдэг нэр зүүчихээд УИХ гишүүн болоод авсан. Нээх тахир дутуу иргэдийн төлөөлөл дуугардаг хүн болчихсон юм хийнэ гэж байхгүй.
ss 2025-11-25 202.70.43.201
ene chin zygeerl ALT yhsan naimachin shyy dee. arhidaj showdaj bgaad avaart orood gemtee bizdee. ehner hyyhden ni zygeer l burzaisan mongotoi hymyys bdag yum bnle.
Нара хочит Наранба 2025-11-25 202.126.93.243
Энэ худ гар байна лээ, ийм тахир татуу хүмүүсийг битгий өөгшүүлж бай
Нэргүй 2025-11-25 66.181.187.108
толгой нь угаадсаар дүүрсэн хог билээ дээ харин ч
KARMA 2025-11-25 103.168.34.92
lallarin alt uhsan pzdaa bsn baigal shiitgej holgui bolgosn yag yaasn geheer ooroo baigalin hurunguur ongirch mashin uraldaan deer sagsuurch jalga ruu shaagaad orchihsn maldaa hohinee ene shudenz amaraarai niilej ih olon ohin buzarslsan da medeh humuus baidagui gej boddog um shig bga bugd ni humuus medej baidag shuu KARMA is REAL BI CHH