niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 00:31 UTC Эх: https://news.mn/r/2835710/ b179660d2b522e74… ← niitlelch.mn руу буцах

О.Норолхоо: Брутиногийн дүрээ хайрлаж явдаг

О.Норолхоо: Брутиногийн дүрээ хайрлаж явдаг

О.Норолхоо: Брутиногийн дүрээ хайрлаж явдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан өнөөдөр /2025.11.25/ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Тухайлбал, Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагнасан бол Гавьяат жүжигчин цолоор О.Норолхоо, Гавьяат зүтгэлтэн цолоор Д.Цэрэннадмид нарыг шагнажээ.


Ахмад жүжигчин О.Норолхоо:

-Өнөөдрийг хүртэл намайг хайрлаж, хүндэлж энэ зэрэгт хүргэсэн хүмүүс бол үзэгчид байсан. Намайг халуун дотноор үргэлж дэмжиж байсан үзэгчдэдээ баярлалаа. Хүүхэлдэйн театрын болон Драмын театрын хамт олондоо баярлаж байна. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Ийм сайхан шагнал авсандаа туйлын баяртай байна. Монголын ард түмэн мэддэг “Алтан түлхүүр” жүжгийн Брутиногийн дүрээ хайрлаж явдаг.

Ардын багш С.Дулам:

-Хүчирхэг ирээдүйтэй Монгол Улсыг онож төрсөндөө маш их баярлаж байна. Хангай нурууны эх уулсын дундах хөх бууц дунд Монгол эсгий гэрт мэндэлж, хонины нэхий өлгийнд өлгийдүүлэн хүн болсон аз заяандаа бахархаж байна. Хорвоо дэлхийн хосгүй эрдэнийн Монгол соёлын орчинд хүн болгож, өдий зэрэгт хүргэсэн дөрвөн аав ээждээ хязгааргүй их баярлаж байна.

Цагийн цагт халуун хайраар тал бүрээс дэмжиж элэг бүтэн, энгэр дүүрэн амьдруулсан халамжит хань, үр хүүхдүүд гэр бүлийнхэндээ маш их баярлалаа.

Бага, дунд, их дээд сургуулийг дамжуулж эрдмийн шимээ хүртээж багш гэх алдарт хүргэсэн олон үеийн багш, шавь нартаа гүнээ талархал илэрхийлье. Хамт ажиллаж байсан эрдмийн хамт олон тэр дундаа намайг төрийн өндөр шагналд нэр дэвшүүлсэн СУИС-ийн хамт олон, сүүлийн олон жил Монгол орны хадны зургаас гурамсан бүжгэн жүжиг бүтээж дэлхийн тайзанд тоглуулах хүртлээ хамтран ажилласан бүжгийн урлагийн бүтээлч хамт олондоо гүнээ талархъя. Судалж дуусашгүй, суралцаж баршгүй монгол соёлоороо бахархаж, насан хутгийн хязгаар хүртлээ билиг оюун бичгийн эрдмийн үйлсдээ чамдах хүсэлтэй байна. Энэ 60-аад жилийн хугацааг эргэн харахад өөрийн олон мянган шавь нартаа болон Монгол түмэндээ хэлэх гэсэн санаагаа 20 орчим ном болгон хүргэсэн байна. Монгол төр хүний оюуныг үнэлж чадаж байгаад баяртай байна. Та бүхэн их азтай хүмүүс шүү. Энэ дэлхий дээр байгаа олон орны дотроос эрх чөлөөт, тусгаар  тогтносон Монгол Улсад төрж өснө гэдэг юутай ч зүйрлэшгүй том хувь заяа юм шүү гэдгийг ухаарч байгаасай.

Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид:

-Гэрэл зургаар 63 дах жилээ ажиллаж байна. “Монцамэ” агентлагт 60-н жил эх орноо гадаадад сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж байсан. Анхны олон улсын гэрэл зургийн уралдааны шагналыг авчирч байлаа. Мөн анхны "Nikon" загварын камерыг эх орондоо авчирч байлаа. Гадаадын зургаан орноос шагнал авч байлаа. Хамт олондоо, ард түмэндээ маш их баярлалаа.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

зочин 2025-11-25 103.212.116.141

Норолхоо гуай гавьяат биш байсан юм уу? Аль хэдийн гавьяат гэж бодож явсан.
Их оройтсон шагнал байна. Ямартай ч Норолхоо гуайд баяр хүргэж, энх тунх байж, урт удаан наслахыг ерөөе.
Хүүхэд насандаа Буратиног дахин дахин үздэг байж билээ. Гайхамшигтай жүжигчин.

Avatar

Zзочин 2025-11-25 59.153.114.31

монгол залуусыг хэн тагнуулч болгоно гэж худлаа хошгоруулаад бна вэ

Avatar

Mangar survaljlagch 2025-11-25 98.51.132.138

БРУТИНО гэнээ чааваас даа
Уг нь Буратино юмсан

Avatar

Нэргүй 2025-11-25 59.153.113.206

Оросоор уу?

Avatar

Нэргүй 2025-11-25 103.229.122.235

Монголоор

Avatar

Нэргүй 2025-11-25 43.242.242.59

та бүгдэд эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе. Эх орондоо хийж бүтээсэн бахархах зүйлтэй иргэдээ төр нь ядаж л одон меалиар шагнаж сэтгэлийн дэм өгч байх нь зөв юмаа

Avatar

иргэн 2025-11-25 59.153.84.210

Буратино гэж зөв бичнэ үү , оросын ном зохиолоос уншиж үзээгүй өссөн залуу хүмүүс ч орос үгийг бичих гэж алианы юм болох юм ккк

Avatar

kkkk 2025-11-25 103.212.117.137

Брутино??? xa xa xa xa xa xa xa

Avatar

Нэргүй 2025-11-25 103.57.94.64

What is Brutino?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж