МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.11.24/ хуралдаж УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн. Тэгвэл сайдын суудал горилж буй УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарын Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.БАДАМСҮРЭН:

М.Бадансүрэнгийн АТГ-т мэдүүлсэн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал, түүний өөрийн орлого 98 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 49 сая төгрөг, 1,2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, хашаа байшинтай аж.
Түүнчлэн, 294 саяар үнэлэгдэх адуу 110, үхэр 20, хурдан удмын 22 адуутай ажээ.
Мөн дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 77 сая төгрөг. Мөн 55 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг суудлын жижиг машинтай. Өмчлөх болон эзэмших зориулалтын 40 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн газар эзэмшдэг. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР:

Ж.Энхбаярын АТГ-т мэдүүлсэн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал, түүний өөрийн орлого 2,5 тэрбум төгрөг, гэр бүлийн орлого нь 36 сая төгрөг бөгөөд нийт 8,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй аж. Тодруулбал, нийт 8 тэрбумаар үнэлэгдэх автозогсоол 3, амины орон сууц нэг, нийтийн дөрвөн орон сууцтай гэж мэдүүлсэн бол 250 саяар үнэлэгдэх туулах чадвар өндөр Mercedes Benz, G 500 зэрэг автомашинтай юм байна.
Түүнчлэн, 200 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй бөгөөд эзэмших зориулалттай хоёр газартай.
Түүний авлага нь 8.6 тэрбум төгрөг бол дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж нь 1.5 тэрбум төгрөг. "Газар" ХХК-д 151 мянган хувьцаа, Капитал Партнерс ББСБ ХХК-д 17000 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ