niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 00:33 UTC Эх: https://news.mn/r/2835496/ b29405443fe446e0… ← niitlelch.mn руу буцах

Татварын өршөөлд жижиг, дунд ААН-ийг хамруулах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2025.11.24-нд нийтлэгдсэн

Татварын өршөөлд жижиг, дунд ААН-ийг хамруулах шаардлагатай

Татварын өршөөлд жижиг, дунд ААН-ийг хамруулах шаардлагатай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2025.11.24/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.


НЭМЭЛТ: 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнөөдрийн байдлаар татвар дээр 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наядын татварын өр, татварын хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, аж ахуй нэгж байсан бол нэг жилийн дотор 6.5 их наядын татварын өр, хүү болон торгууль төлбөр хуримтлагдсан байна. Тухайлбал, өнгөрсөн жил 50 мянган аж ахуй нэгж татварын өртэй байсан бол энэ жилд 70 мянга болж, өссөн. Мөн 220 мянган иргэн татварын өртэй байна.

Ардчилсан намын бодлого бол төр иргэндээ эдийн засгийн боломжийг авчрах ёстой, төрийн дарамтыг бууруулах ёстой гэх үзэл баримтлалтай улс төрийн хүчин.

Миний хувьд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд татварын өршөөлийн асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байна. Улс орнуудын хувьд 10 жилийн давтамжтай өршөөлийн асуудлыг эргэж хардаг практик хүртэл байдаг. Эдийн засгийн өршөөл, татварын өршөөл нь жижиг дунд үйлдвэр болон аж ахуй нэгжүүдийг түлхүү хамруулах хуулийн зохицуулалт хийх шаардлагатай. Татварын өршөөлд аж ахуй нэгжийг 100 хувь хамруулахаар татвараа төлсөн компани нь хохирдог тал бий. Хуулиа хэрэгжүүлсэн аж ахуй нэгж сэтгэл дундуур үлдэх нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр 100 хувь биш хуримтлагдсан татварынх нь 10-30 хувийг нь өршөөх байдлаар зохицуулалт хийх боломж бий. Ер нь бол татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй гэдэг бодлого барьж ажиллаж байна.

Хоёрт, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулж нийгэмд нэлээн өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг болсон. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Одоогоор нэг хайрцаг янжуур тамхинд 800 орчим төгрөгийн Онцгой албан татвар төлдөг юм байна. Тав орчим жилийн хугацаанд Онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлснээр тамхинд ногдуулах Онцгой албан татвар 10 мянган төгрөг болж нэмэгдэхээр байна. Нэг хайрцаг тамхи 4000-5000 төгрөгөөр худалдаалж байгаа бол ирэх жилээс 10-20 мянган төгрөг болохоор байна. Сонсоход сайхан байж магадгүй, тамхинд ногдуулах Онцгой албан татвар нэмэгдэхээр. Гэхдээ энэхүү зохицуулалт нь хууль хэрэгжихгүй байх нөхцөл үүсгэж, бусад төрлийн мансуурал руу иргэдийг түлхэх, хууль бус худалгааг үүсгэх вий гэдэг сануулгыг бүлгийн гишүүд өглөө.

УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан: 

-Ардчилсан нам үзэл санаа, үзэл баримтлалын хувьд бизнесийн орчинг сайжруулах замаар хувийн хэвшлийн орон зайг бэхжүүлэх замаар эдийн засгийн орчинг тэлэх ёстой. Монгол Улсын эдийн засаг хувийн хэвшил дээр тулгуурлаж явах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Сүүлийн жилүүдэд аж ахуй нэгжүүдийн  хувьд татварын дарамт өндөр, төрийн хүнд сурталттай холбоотойгоор бизнесээ тэлж чадахгүй байгаа. Мөн Монголд бизнесийн орчин суларч байгаа. Үүнтэй холбоотойгоор танилцуулсан татварын өр төлбөртэй холбоотой мэдээлэл бүрэн илтгэж байна.  Ялангуяа жижиг дунд аж үйлдвэр эрхлэгчид татварын өрийн ард гарч чадахгүй байна. Татвараа төлж чадахгүй  нөхцөл байдал үүссэн.

Татварын өр төлбөр, татварын дарамтыг хэрхэн бууруулах дээр Ардчилсан нам Засгийн газраас бодлого шийдвэрийг  шаардаж ажиллаж байна. Харамсалтай нь, сая 2026 оны төсөв өргөн барихдаа шинэ Засгийн газар татварын хууль тогтоомжид шинэчлэлийг огт хийсэнгүй. Ганц яригдсан нь НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тухай байсан ч  ирэх оны аравдугаар сар хүртэл хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, 2026 он татвартай холбоотой онцгой шийдвэр гаргахгүй нөхцөл байдал үүссэн. Харин ААН-үүдийн хувьд  татварын өрийн улмаас дампуурах нөхцөл байдал дээр ирээд байна. Сүүлийн жилүүдэд төр хэтэрхий данхайж байна. Төсөв мөнгөтэй холбоотой хэдэн тоон баримтыг танилцуулья. Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 60-70 орчим хувь нь томоохон аж ахуй нэгжээс бүрдэж байгаа. Өнгөрсөн 2024 онд 17 их наяд орчим төгрөгийн татварын орлого орж ирсэн бол 60 гаруй хувь нь  томоохон аж ахуй нэгжүүд бүрдүүлсэн гэдэг судалгаа байна.  Тэгвэл энэ дотроо нийт улсын төсвийн орлогын 40 орчим хувийг төрийн өмчит аж ахуй нэгж бүрдүүлсэн гэх тоон баримт байна.  Өөрөөр хэлбэл, манай эдийн засаг бүхэлдээ төрийн өмчит аж ахуй нэгж нь татвараа ч бүрдүүлж, цөөхөн хэдэн томоохон аж ахуй нэгжээс улсын төсвийн орлого нь хамаардаг болсон байна. Төсвийн орлого бүрдүүлэхэд төр нь чухал байгаа учраас эдгээр аж ахуй нэгжээ хэрхэн томруулах вэ гэдэг хөшүүрэгтэй болсон байна. Зүй нь бол татвар төлөгч иргэд, аж ахуй нэгждээ ойрхон, татвар төлөгч иргэдийн эрх ашгийг хамгаалсан бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой байтал төсвийн орлого нь төрийн өмчит компаниас хамаарсан, уул уурхайд суурилсан компаниас хамааралтай болсон учраас эдгээр аж ахуй нэгждээ үйлчлэх жишиг рүү орж байна. Энийг халахгүй бол цаашид ардчилал эрх чөлөөнөөс ухрах ухралт зогсохгүй байна гэсэн бодолтой байгаа. Цаашид Монголын эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхийн тулд татварын дарамтыг багасгах, төрийн өмчит компани болон томоохон аж ахуйн нэгжээс хамааралтай бодлогыг сааруулах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна гэлээ.

АН: 74,389 компани 6.2 их наяд төгрөгийн өртэй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.11.24/ ээлжит хурлаараа хоёр асуудлыг хэлэлцлээ.


1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээлэл,

  1. Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонссон байна.

Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74,389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгөв. Танилцуулгын үеэр гишүүд татварын орлого графикийн дагуу явж байгаа эсэх талаар, ТӨК-иудын татвар төлөлт ямар хувь хэмжээг эзэлдэг тухай асуулаа.

Мөн татварын системийг шинэчилж татварын хэмжээг багасгах, татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг бууруулах тал дээр бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байгааг, татварын байгууллага татварын өр барагдуулах газар болчихоод байгааг өөрчлөх, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай байгааг сануулав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс төрөөс явуулсан буруу бодлогын үр дүнгээр хөдөлмөрийн насны дөрвөн хүний нэг нь татварын өрөнд орсон. Үйл ажиллагаа явуулж буй компаниудын 50 хувь нь татварын дарамтад орсон байгааг тодотгоод Ардчилсан намын бүлэг төр яаж их татвар авах вэ гэхээс илүү аж ахуйн нэгж, иргэдийн татварын өр, дарамтыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллахаа мэдэгдлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж