Засгийн эрхийг барьж буй МАН-ын албан тушаалын томилгоо дуусах яагаа ч үгүй байна. Энэ долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн сайдыг шинээр тодруулж, томилох бол араас нь Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилох нь. Элчин сайд болох хүсэлд хөтлөгдсөн улстөрчид өргөдлөө барин Төрийн ордноор гүйлдэж эхэлсэн мэдээлэл чих дэлсэж байна.
Засгийн газар тун удахгүй бүрэн эрх нь дууссан 23 Элчин сайдыг чөлөөлөх, мөн зөрүүлээд шинэ Элчин сайд нарын нэрийг УИХ-д танилцуулах нь.
Харин тэд хэн бэ. Засгийн газарт хамтарч буй ХҮН намаас хэд, хэдэн Элчин сайдын нэрийг санал болгох мэдээлэл бий.
Элчин сайд нарыг дөрвөн жилийн хугацаатай томилдог. Эгүүлэн татагдах болзол хангаад байгаа Элчин сайд нар нь 2021 онд томилогдсон. Тодруулбал, дараах Элчин сайд нар эгүүлэн татагдана.
- Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин,
- Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Элчин сайд Л.Болд,
- Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр,
- Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр,
- Монгол Улсаас Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх, Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд С.Баатаржав,
- Монгол Улсаас Болгар улсад суугаа Элчин сайд Л.Саянаа,
- Монгол Улсаас Казахтсан улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү,
- Монгол Улсаас Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэг,
- Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг,
- Монгол Улсаас Австри улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг,
- Монгол Улсаас Ардчилсан Лаос ард улсад суугаа Элчин сайд Ж.Бямбасүрэн,
- Монгол Улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд,
- Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн,
- Монгол Улсаас Беларусь улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан,
- Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд Ч.Нямхүү,
- Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд Л.Эрдэнэдаваа,
- Монгол Улсаас Чех улсад суугаа Элчин сайд Д.Гансүх,
- Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг,
- Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр,
- Монгол Улсаас Вьетнам улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжав,
- Монгол Улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар,
- Монгол Улсаас Египет улсад суугаа Элчин сайд Э.Булган нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад байна.
Нийтдээ 23 Элчин сайдыг шинээр томилох шаардлага үүсээд буй.
Хамгийн чухал нь мэргэжлийн хүмүүсээ Элчин сайдаар томилж чадах уу гэдэг асуулт гарч буй. Учир нь эрх баригчид өнгөрсөн хугацаанд дээрх албанд улс төрийн томилгоог олноор хийсэн. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлснээр дипломат албанд хийсэн томилгооны 30 орчим хувийг улс төрийн томилгоо эзэлсэн юм. Үүний ч тод илрэл болж, аялагч, дуучин жүжигчнээс эхлээд УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон болон тэтгэвэртээ гарах ёстой улстөрчид Элчин сайд, консулаар томилогдож, төрийн тусгай албаны үнэ цэнийг алдуулсан гэж хэлж болно.
Харин шинээр хийх томилгоо дээрх жишгээр хийгдэх үү, жинхэнэ мэргэжлийн хүмүүсээ санал болгон томилуулах уу гэдэг нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хийх нүүдлээс ихээхэн хамаарна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ