niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 00:35 UTC Эх: https://news.mn/r/2835294/ 501b0d98cec40657… ← niitlelch.mn руу буцах

Аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн хувь бага байна

Хуучирсан мэдээ: 2025.11.23-нд нийтлэгдсэн

Аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн хувь бага байна

Аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн хувь бага байна

Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тн бүдүүн, 30.8 мянган тн хүчит тэжээлийг бэлтгэхээс бүдүүн тэжээлийн бүрдүүлэлт 77.4 хувь, хүчит тэжээлийн бүрдүүлэлт 35.3 хувийн гүйцэтгэлтэй бэлтгэжээ. Хэдийгээр энэ жилийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн хувь бага байгаа ч өнгөрсөн оны бэлтгэлтэй харьцуулахад өвс 17.2 мянган тонноор, тэжээл нь 18.3 мянган тонноор тус тус илүү бэлтгэсэн байна.

2025-2026 онд улсын хэмжээнд 211.6 мянган малчин өрхөд 60.9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 117.9 сая толгой хонь өвөлжиж, хаваржихаар бэлтгэл хангалаа.

Нийт мал сүргийн 22.2 хувь нь баруун, 21.9 хувь нь хангайн, 19 хувь нь говийн, 13.3 хувь нь хойд, 13.3 хувь нь зүүн, 9.5 хувь нь зүүн бүсэд тус тус өвөлжиж, хаваржихаар байгаа аж.

Энэ жилийн зуны бэлчээрийн ургамлын ургалтын байдлаас үзэхэд нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн зуншлагатай, өвөл-хаврын бэлчээрийн даац 40 орчим хувьд хэтэрч, 59 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй байлаа. Зуншлага муу, бэлчээрийн ургамлын ургац тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 8.1 сая, төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 6.2 сая мал буюу нийт мал сүргийн 21.78 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа нь баруун болон төвийн бүсийн мал өвөлжилтөд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар албаныхан дурдсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж