niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 00:35 UTC Эх: https://news.mn/r/2835288/ fc63e350c70e34d9… ← niitlelch.mn руу буцах

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж хайрга, дайрга цацаж байна

Хуучирсан мэдээ: 2025.11.23-нд нийтлэгдсэн

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж хайрга, дайрга цацаж байна

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж хайрга, дайрга цацаж байна

Улаанбаатар хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орсноор автозамд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй болсон. Иймд  дүүрэг бүр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг ОНӨААТҮГ 1, хувийн хэвшлийн 7 байгууллага гүйцэтгэж эхэлжээ. Тус дүүргийн хэмжээнд нийт 285 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж. Ингэхдээ хариуцсан замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 44 тонн давс, 54 тонн бодис, 10 тонн дайрга цацахаар ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг ОНӨААТҮГ 4, хувийн хэвшлийн 10 байгууллагын нийт 273 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нийт 53 машин механизм, мөн 104 бичил төхөөрөмж ашиглан цэвэрлэгээнд гарчээ.  Зорчих хэсгүүдэд давс бодис цацаж байгаа юм. Одоогоор 85 тонн давс, 7 тонн бодис цацаад байна гэж холбогдох газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж