niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3/%d3%a9%d1%81% 0ff6108e83951450… ← back to niitlelch.mn

“Өсвөрийн хийлчид олон улсын уралдаан” аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири шагналын эзэн болсон байна.
Бага насны ангилалд 1-р байранд Н.Урангоо /5настай/ шалгарсан бол Б.Насанжаргал /4настай/ 2-р байр, А.Энгүүн /7 настай /3-р байрыг тус тус эзэлжээ.
Дунд насны ангилалд 62-р сургуулийн сурагч С.Ундрам /10нас/ 1-р байр, Австрали Улсаас Кристиан Чоё /10нас/ 2-р байр, Б.Мишээл /10нас/ 3-р байрыг тус тус эзэлсэн байна.
Ахлах насны ангилалд 1-р байрыг Ён Сео Ли /14нас/, 2-р байрыг Э.Буянзаяа /14 нас/, 3-байрыг Г.Маргад /14 нас/ нэр тус тус эзэлжээ.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгчээ.