niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 01:00 UTC Эх: https://news.mn/r/2835206/ 80c265950557c6d4… ← niitlelch.mn руу буцах

Монгол Улс Швейцартай хамтран ажиллах хэлэлцээр хийлээ

Хуучирсан мэдээ: 2025.11.22-нд нийтлэгдсэн

Монгол Улс Швейцартай хамтран ажиллах хэлэлцээр хийлээ

Монгол Улс Швейцартай хамтран ажиллах хэлэлцээр хийлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцар улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээр байгуулагдав. Бразил улсын Белем хотод болж буй уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд дээрх хэлэлцээрийг байгуулжээ.  БОУАӨЯ-ны мэдээлснээр, тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Швейцарын Холбооны зөвлөлөөс Байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны сайд Альберт Рости нар гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улс болон Швейцар улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Швейцарын ерөнхийлөгч В.Амхерд 2024 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Үүний дагуу талууд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулан солилцож, яриа хэлэлцээг идэвхтэй явуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж