Удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, Эдийн засаг, хөгжлийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцэнэ гэж МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал мэдэгдээд байна.
МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсоноор Эдийн засаг, хөгжлийн сайдын албанаасаа чөлөөлөгдөх шаардлага үүсээд байгаа юм. Иймээс энэ суудалд хэнийг томилох вэ гэдэг нь олны анхаарлыг татаж буй.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын тэргүүн хэнийгээ сайдаас чөлөөлж, хэнийг нэр дэвшүүлэн сайдаар томилох бүрэн эрхийг эдлэх ёстой ч МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Удирдах зөвлөлөө хуралдуулж, Эдийн засаг, хөгжлийн сайдын асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүний сонголтод нөлөөлөх вий гэдэг шүүмжийг ч араасаа дагуулаад байгаа юм.
Гэхдээ Ерөнхий сайд эхэлж саналаа Удирдах зөвлөлдөө танилцуулж болох тал бас бий.
Г.ХОРОЛ
3,607.57















































