Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн хүнийг Зөрчлийн хуулиар торгож шийтгэдэг хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан гэх мэдээлэлд тайлбар өгчээ. Тодруулбал, тэрбээр "Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Гэр бүлийн тухай хууль болон түүнийг дагасан Зөрчлийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ийм хариуцлага, шийтгэл тусгагдаагүй. Зөрчлийн хуульд ийм өөрчлөлт оруулахаар л төсөл явж байгаа" гэжээ.

Дашрамд дурдахад, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн иргэний хэргийн дөрвөн жилийн дундаж нийт иргэний хэргийн 10 хувь байна. Гэрлэлт дуусгавар болох харилцаанд нэн тэргүүнд хүүхдийн эрх ашиг хөндөгддөг боловч шүүхийн шийдвэрийн графикаас харахад хүүхдийн тэтгэлгийг гэрлэлт цуцлалттай нь ч хамт шийдээгүй тохиолдол их байна. Тухайлбал, 2024 онд гэрлэлт цуцлуулах маргаан 3983 байхад үүнээс салангид 1924 хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан байжээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ