niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 01:03 UTC Эх: https://news.mn/r/2834927/ 79143994ca0bbb61… ← niitlelch.mn руу буцах

“Оюутолгой” компани AI-д суурилсан систем хөгжүүлж, гэнэтийн зогсолтоос урьдчилан сэргийлэв

Хуучирсан мэдээ: 2025.11.20-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” компани AI-д суурилсан систем хөгжүүлж, гэнэтийн зогсолтоос урьдчилан сэргийлэв

“Оюутолгой” компани AI-д суурилсан систем хөгжүүлж, гэнэтийн зогсолтоос урьдчилан сэргийлэв

Энэ оны зөвхөн гуравдугаар улиралд нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ.  2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна.

  • Энэ улиралд нийт 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг буюу 1.41 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг зарцуулсан байна.
  • Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа. Энэ дунджаар өдөр бүр 24 тэрбум төгрөг гэсэн үг юм.
  • Нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна.

Байгаль орчны чиглэлд хийсэн ажлуудаас нь онцолбол:

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 20.5 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна. “Оюу толгой” компани 2025 оны гуравдугаар улиралд хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн голын орчимд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд газрын нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ. “Оюу толгой” компани 2027 он гэхэд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон бүх талбайд нөхөн сэргээлт хийх зорилт тавин ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу: https://shorturl.at/pZb2a.
  • “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2025 онд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж, олон талт оролцоотойгоор тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, бодит шийдлүүдийг эрэлхийлсэн юм.
  • Хурлын гол зорилго нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэх явдал байв.
  • “Оюу толгой” компани COP17 олон улсын чуулганыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу: https://shorturl.at/W6zYm.

Дэвшилтэт технологи

  • “Оюу толгой” компани хиймэл оюуныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, тоног төхөөрөмжийн элэгдэл, эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлснээр дэвшилтэт технологийн тусламжтай гэнэтийн зогсолтоос сэргийлж байна. Мөн уурхайн үйл ажиллагаандаа цахилгаан технологийг үе шаттайгаар нэвтрүүлэн 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх зорилго тавиад байна. Хиймэл оюун болон цахилгаан технологийн шийдлүүд нь үйлдвэрлэлийн бүтээмж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлж байгаа юм. Эдгээр санаачилга нь Монголд төдийгүй “Рио Тинто” группийн хэмжээнд анх удаа хэрэгжиж буй төслүүд юм.

“Smart Plant” буюу хиймэл оюунд суурилсан технологи

  • “Оюу толгой” компани 2023 оноос хиймэл оюунд суурилсан “Smart Plant” системийг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн төлөв байдлыг хянах, эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлэх, гэнэтийн зогсолтоос сэргийлэхэд ашиглаж байна. Сүүлийн хоёр жилд системийн хөгжүүлэлтийг эрчимжүүлснээр энэ оноос эхлэн үйлдвэрлэлийн түвшинд бүрэн нэвтрүүлээд байна. Одоогоор 29 чухал тоног төхөөрөмжид системийг суурилуулсан бөгөөд нийт 12 сая ам.доллар буюу 40 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий гэнэтийн зогсолтоос сэргийлж чадлаа.
  • “Smart Plant” систем нь гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр суурилуулсан 5,000 гаруй мэдрэгчийн өгөгдөлд тулгуурлан машин сургалтын алгоритмаар (machine learning) доголдлыг урьдчилан илрүүлж байна. Цаашид 2600 гаруй мэдрэгч шинээр суурилуулах юм.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлууд

  • Бид батарейг нь сольдог цахилгаан өөрөө буулгагч машиныг уурхайдаа туршиж байна. Батарей солих технологи нь батарей цахилгаан тээврийн хэрэгслийг суурин цэнэглэх шаардлагагүйгээр богино хугацаанд бүрэн цэнэгтэй батарейгаар солих шийдэл юм. 91 тонны даацтай найман өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих, цэнэглэх станц энэ төслийн хүрээнд ашиглагдана. Эдгээр өөрөө буулгагчийг Оюу толгойн уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэгт ашиглаж байна. Мөн гүний уурхайн үйл ажиллагаанд батарейгаар ажилладаг хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр дуу чимээ, доргилт, дизелийн ялгарлыг бууруулж, ажиллах орчныг сайжруулж байна.

·           Оюу толгой уурхайн бүрэн хүчин чадалдаа хүрэх үед өдөрт 17,000 орчим цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний зэс нийлүүлж, дэлхий нийтийн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж