niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 01:03 UTC Эх: https://news.mn/r/2834900/ 0f25073a7ac9064a… ← niitlelch.mn руу буцах

Чуулган: УИХ-ын даргаар Н.Учралыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2025.11.20-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: УИХ-ын даргаар Н.Учралыг сонголоо

Чуулган: УИХ-ын даргаар Н.Учралыг сонголоо
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 20. УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж 82.5 хувийн саналаар МАН-ын дарга Н.Учралыг сонголоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.11.20/ 10.00 цагт эхлэхээр товложээ.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
14 : 36
2025-11-20

УИХ-ын даргаар Н.Учралыг сонголоо

УИХ-ын чуулганы хуралдаанаас авсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн завсарлага дуусаж, УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг сонгоод байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 97 гишүүн оролцсоноос 80 гишүүн нь түүнийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн юм. 

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлж байгааг УИХ-ын чуулганы үдээс өмнөх чуулганд танилцуулахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг 14:00 цагт хүртэл завсарлага авсан юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцлээ, олон гишүүн зарчмын байр суурин дээрээ байгааг тодотгоё. Намын даргын асуудал намын дотоод асуудал. Гэхдээ УИХ-ыг даргалах асуудал бол парламенттай холбоотой асуудал. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийн төслийг УИХ-ын дэд даргад өргөн барихаар бүрдүүлбэл хангасан ч хүлээн авах цаг өгсөнгүй. УИХ-ын гишүүн хуульд нийцсэн хуулийн төслөө бүрдүүлбэр хангаад өргөн барихад хүлээн авахгүй байх эрх байхгүй.

УИХ аливаа хуулийн төслийг олонхиороо хэлэлцээд дэмжих, дэмжихгүйгээ шийдэх ёстой” гэсэн юм.

УИХ-ын дарга Н.Учрал тамга хүлээн авсны дараа үг хэллээ. Тэрбээр "Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд гишүүн гэмт хэрэгт шалгуулаад байгаагаас унаагүй, УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн.

Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно.

Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.

Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.

Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай.

Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно. Миний бие төрийн эрх барьж байгаа МАН-ын дарга боловч Үндсэн хуулиа ягштал сахин баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгаварлалгүйгээр, эрх тэгш хүндэтгэлтэй хандах болно. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын гишүүдээс илүү эрх эдлэх биш, илүү үүрэг хүлээсэн ажил алба. Улсын Их Хурлын гишүүдийн санал бодол, байр суурь, олонхын саналаар хэлэлцэн гаргах шийдвэрт нөлөөлдөг давуу эрхтэй албан тушаалтан биш. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын бусад гишүүнтэй адил ард түмнээс сонгогддог, Улсын Их Хурлын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй гэдэг итгэл үнэмшлээсээ би ухрахгүй" гэв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

 

10 : 04
2025-11-20

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас УИХ-ын даргад МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлжээ. УИХ-ын даргын томилгоог өнөөдөр багтаан хийх чиг барьж буй аж. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Удирдах зөвлөлөөс оруулсан саналыг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлж, байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байна.

 

ПҮРЭВ ГАРАГ /2025.11.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайлан

08.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

·      Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

·      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

·    “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж