Кино зураг авалтад ашиглах зориулалттай, тусгай тэмдэглэгээтэй ам.долларыг жинхэнэ валют мэтээр солиулахыг завдсан хэд хэдэн тохиолдол энэ сарын 6–11-ний хооронд бүртгэгджээ. Тодруулбал, банк болон хувиараа валют арилждаг иргэдэд хуурамч мөнгө өгч солиулах гэсэн дөрвөн гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаж эхэлсэн байна.
Эхний тохиолдол энэ сарын 6-нд Хан-Уул дүүргийн нэгэн банкны салбарт бүртгэгджээ. Харилцагч 100 ам.доллар солиулсны дараа уг дэвсгэрт хуурамч байсан нь илэрсэн байна. Мөн Дархан-Уул аймагт хувиараа валют сольдог иргэнд 1000 ам.доллар өгснөөс 300 ам.доллар нь кино зураг авалтын хэрэгцээнд ашигладаг, бодит хэрэглээнд нийцэхгүй дэвсгэрт байсан тухай гомдол гарчээ.
Шалгалтын явцад дээрх бүх дэвсгэрт нь кино зураг авалтад ашигладаг, бодит гүйлгээнд хүчингүй, үзүүлэнгийн зориулалттай ам.доллар болох нь тогтоогдсон байна.
3,607.57






















































Холбоотой мэдээ