niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 01:04 UTC Эх: https://news.mn/r/2834731/ 0c3271e198e28244… ← niitlelch.mn руу буцах

АҮЭБЯ: Нийслэлд 95 вагон АИ-92 автобензин байна

Хуучирсан мэдээ: 2025.11.19-нд нийтлэгдсэн

АҮЭБЯ: Нийслэлд 95 вагон АИ-92 автобензин байна

АҮЭБЯ: Нийслэлд 95 вагон АИ-92 автобензин байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцуулсан импортын тоон мэдээллээр өнөөдрийн /2025.11.19/ 07:00 цагийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн нийт 225 вагон цистерн байна.

Дизелийн түлш-86 вагон, АИ-92 автобензин-95 вагон, АИ-95 автобензин-8 вагон, онгоцны түлш-15 вагон, пропан-9 вагон, бутан-10 вагон, шатдаг хий /Газ/-1 вагон тус тус байна.

Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас, үлсэн 5 хувийг Хятад болон бусад улсаас импортолж байна. ОХУ-аас худалдаж авах шатахууны захиалгыг сар бүрийн нийлүүлэгч талд хүргүүлдэг.

Энэ сард ОХУ-ын Роснефть компаниас 58 мянган тонн АИ-92 бензин, 1.6 мянган тонн Аи-95 автобензин, 75.8 мянган тонн дизель түлш, Газпромнефть компаниас 5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш, Нефтьхимисервис компаниас 20 мянган тонн дизель түлш, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас 6.5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш  худалдан авахаар захиалгаа хүргүүлээд байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун ханган нийлүүлэлт болон шатахууны хомсдолын талаар  холбоотой асуудлаар өчигдөр /2025.11.18/ албан мэдээлэл хийсэн. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Шатахууны хангамж сайжирч байгаа. Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. Шатахууныг цаг алдалгүй түгээж, өмнө нь үүссэн хомсдолыг арилгах зорилгоор Тээврийн Цагдаагийн албатай хамтарч аюултай ачааг өдрийн цагаар тээвэрлэж байгаа. Эрээнцаваар орж ирэх бүтээгдэхүүний тоо нэмэгдэж байгаа учир зүүн бүсийн шатахууны хомсдол багасна" гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж