niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 01:05 UTC Эх: https://news.mn/r/2834678/ c91dc5bef600536a… ← niitlelch.mn руу буцах

Д.Бум-Очир: Үндэсний гэх тодотголтой баяраараа амрах ёстой

Хуучирсан мэдээ: 2025.11.19-нд нийтлэгдсэн

Д.Бум-Очир: Үндэсний гэх тодотголтой баяраараа амрах ёстой

Д.Бум-Очир: Үндэсний гэх тодотголтой баяраараа амрах ёстой

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир битүүний өдөр бүх нийтээр амрах хуулийн төслийн талаар өчигдөр /2025.11.18/ тайлбар хийв.


-Дээл хувцсаа өмсөж, ёс заншлаараа бахархдаг хоёр баяр байна. Наадам, цагаан сар. Өнгөрсөн жил шинийн нэгэн байгаагүй. Шинийн хоёрон, гурванд Бямба, Ням гариг таарсан. Бид ийм тохиолдолд цагаан сарыг долоо хоногийн амралтын өдрийн хүрээнд тэмдэглэж өнгөрөөх болж таарна. Зарим жил цагаан сарыг тэмдэглэхэд амарч байгаа өдрүүдийн тоо цөөрдөгтэй уялдуулан битүүний өдрийг амралтын өдөр болгоё гэж санаачилсан. Хуулиараа бол нэг жилд 16 өдөр амардаг. Бусад улс орнуудтай харьцуулахад дундаждаа ордог. Гэтэл бид яг 16 хоног амардаг эсэхийг тоолж үзсэн. Сүүлийн хоёр жил 8-9 өдөр амарсан. Албан ёсны амралтын өдөр долоо хоногийн амралтын өдрүүд таардаг учраас амралтын хоногууд багасдаг. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад дунджаас бага гэж тооцогдоно. Шүүмжлэлийг бол ойлгож байна. Бид өндөр хөгжилтэй улс орон биш. Ажиллаж, хөдөлмөрлөх нь хамгийн чухал. Гэвч үндэсний гэх тодотголтой баяраараа амрах ёстой.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж