МАН-ын 31 дүгээр Их хурлаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг намынхаа даргаар сонгон, тамгыг нь гардуулж өгөөд буй. Тэрбээр МАН-ын дарга болсноор Эдийн засаг, хөгжлийн сайдаас чөлөөлөгдөж, УИХ-ын дарга болох асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл сайдынх нь албыг үргэлжлүүэн хаших дараагийн улстөрчийн томилгоо олны анхаарлыг татаж байна. Эх сурвалжийн мэдээгээр Эдийн засаг, хөгжлийн сайдаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг томилохоор тохиролцсон гэх сураг байна. Хэрэвзээ энэ яриа баттай бол дахин нэг сайдын суудал эзгүйрч, сул орон тоо гарах нь ээ. Тодруулж хэлбэл, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг шинээр томилох асуудал үүсэх юм.
Ерөнхий сайд эзгүй, ОХУ-д болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор мордсон үед сайдын алба эхнээсээ "эзнээ" олж, ирэхэд нь томилгоог Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулахад л бэлэн болгож багцалсан байж мэдэхээр байна.
3,607.57






















































Холбоотой мэдээ