niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 01:33 UTC Эх: https://news.mn/r/2834362/ 29f5755976689e72… ← niitlelch.mn руу буцах

"Сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгаа ч ширээ сандал байхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2025.11.18-нд нийтлэгдсэн

"Сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгаа ч ширээ сандал байхгүй байна"

"Сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгаа ч ширээ сандал байхгүй байна"

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” хэмээн зарлаж, салбарынхаа төсвийг өмнөх оноос өсгөж 5.4 их наяд төгрөгт хүргэв. Үүнээс 4.39 их наяд төгрөгийг урсгал зардалд, 1.1 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад, 117.1 тэрбумыг эргэн төлөгдөх зээлд хуваарилсан байна. Төсвийн үндсэн эх үүсвэр нь улсын төсөвт ногдох 4.78 их наяд, зээлээр бүрдүүлэх 111.4 тэрбум, үйл ажиллагааны орлогоос гарах 5.5 тэрбум төгрөг юм.

Ийнхүү хөрөнгө нэмэгдсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гацаанд орсон олон барилгын ажил одоо ч асуудалтай хэвээр байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн Хан-Уул дүүргийн II хороонд баригдсан 15 дугаар сургуулийн өргөтгөл. Уг барилгыг өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Улсын комисс хүлээн авсан бөгөөд 640 хүүхдийн багтаамжтай, улсын төсвөөр санхүүжиж буй сургууль юм. Гэвч барилгын сүүлийн шатны гурван тэрбум төгрөгийн санхүүжилт хасагдсанаас хугацаандаа ашиглалтад орохгүйд хүрч байсан талаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан өмнө нь мэдээлж байв.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах 15 дугаар сургуулийн өргөтгөлийн төсөв улсын төсвөөс хасагдсан байсан. Үүнийг тус тойргоос сонгогдсон Ж.Алдаржавхлан гишүүн хөөцөлцсөний үр дүнд улсын төсөвт буцаан тусгасан. Тийм болохоор 15 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил хэвийн явагдана гэсэн үг.

Улсын комисс 15 дугаар сургуулийг акттай хүлээн авсан учраас энэ сарын сүүлээр ашиглалтад орно. Гэхдээ 15 дугаар сургуульд ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авахад асуудал үүсч байгаа. Тодруулбал, тус сургуульд тавигдах ширээ сандал байхгүй.

Уг сургууль 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Үүн дээр одоогоор шийдэл гараагүй байна. Боловсролын яамаас зохицуулах эсэх нь тодорхой бус хэвээр байгаа. Нийслэл 30 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэгт их засварын ажлыг хийсэн. Ирэх 2026 онд 33 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж барина гэж 33 газар чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлтөд нийт 70 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нэг талаараа улсын төсөвт сургууль, цэцэрлэгийн төсөв хангалттай сайн тусгагдсангүй. Нийслэлийн хэмжээнд 33 сургууль, цэцэрлэгийг барих төсөв гацаанд байгаа. Үүнээс гадна баригдах ёстой 33 сургуулиас 11-ийг барьж байна. Үлдсэн 22 сургууль цэцэрлэгийн төсөв байхгүй улмаас дараа жил рүү шилжиж, хүлээн нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болно. Энэ ондоо багтааж 18-20 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэж тооцоолон ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгаа ч ширээ сандлын асуудал хэвээр байгаа. Сандал ширээгүйн байдлаас үүдэж хоосон танхим сурагчдыг угтаж авах эрсдэл үүсч байна." гэлээ.

Түүний өгсөн мэдээлллээр нийслэл эдгээр бүх барилгыг санхүүжүүлэх боломж хүрэлцээгүй бөгөөд үлдсэн төслүүд санхүүжилтгүйгээс ирэх он руу шилжих нөхцөл үүсчээ. Энэ онд дараах сургууль цэцэрлэгүүд ашиглалтад орно. Үүнд:

Арваннэгдүгээр сар:

  • Хоёр цэцэрлэг

  • Нэг бага сургууль

Арванхоёрдугаар сар:

  • Хоёр сургууль

  • Хоёр цэцэрлэг

  • Хоёр бага сургууль

  • Нэг спорт цогцолбор

Харин дөрвөн сургууль, цэцэрлэгийн барилга 2026 он руу шилжин ашиглалтад орох магадлал өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж