МАН-ын 31 дүгээр Их хурал “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2025.11.16/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн, өөрчлөн батлах; МАН-ын хөтөлбөрийг шинэчлэн батлах; МАН-ын Бага хурал болон Хяналтын ерөнхий хороог шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ.
Их хурлын тогтоолоор Бичиг баримт боловсруулах, редакцын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна. Тус комиссын даргаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн, Нарийн бичгийн даргаар Социал демократ Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар ажиллаж байна.
Бичиг баримт боловсруулах, редакцын комиссын гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Б.Энхмандах, УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэцэг, Намын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар ажиллаж байна.
Мөн тус комиссын орон тооны бус гишүүнээр намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ахлах ажилтан Д.Балдангомбо ажиллан баримт бичгийг боловсруулж байгаа юм байна.
3,607.57




















































Холбоотой мэдээ