ҮЙЛ ЯВДАЛ: “Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
11:00 цагт Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
10:00 цагт "Өвлийн идэш 2026" нэгдсэн худалдаа эхэлнэ.
Хууль зүй, дотоод хэргийн яаманд
11:00 цагт “Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид ХЗДХЯ-ны харьяа Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн удирдлагуудад, 13:00 цагт ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ.
ХААИС-д
09:00-17:00 цагт “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
МУБИС-ийн Багшийн сургуулийн өргөтгөлийн 100 тоот танхимд
14:00 цагт Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимээс "PISA-гийн үр дүнд суурилсан судалгаа-арга зүйн хөгжил ба МХНУТ-ийн академик инноваци, үйл ажиллагаа" сэдэвт их семинарыг зохион байгуулна.
Галлерай Улаанбаатар төвийн гуравдугаар давхарт
14:00-18:00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, судлаачдын шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээлийг олон нийтэд танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
