niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 02:01 UTC Эх: https://news.mn/r/2833821/ c0c3eb4754014912… ← niitlelch.mn руу буцах

Фото сурвалжлага: III, IV хороололтой тэнцэх "Сэлбэ хот" бүтээн байгуулалт

Хуучирсан мэдээ: 2025.11.14-нд нийтлэгдсэн

Фото сурвалжлага: III, IV хороололтой тэнцэх "Сэлбэ хот" бүтээн байгуулалт

Фото сурвалжлага: III, IV хороололтой тэнцэх "Сэлбэ хот" бүтээн байгуулалт

“Сэлбэ хот” 20 минутын хот байгуулах бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн намар эхэлж, барилга угсралтын ажилтдаа ороод буй. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын нийт 158 га газрыг чөлөөлөн 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг хотыг байгуулахаар ажлаа эхэлсэн нь энэ. Нийт 2206 нэгж талбарт газар чөлөөлөлт хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1855 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм.

Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1974-1982 онд III, IV хорооллыг барьж байгуулсан нь хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байв. Тиймээс "Сэлбэ 20 минутын хот" төсөл нь 51 жилийн дараах хамгийн том бүтээн байгуулалт болж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явцаас фото сурвалжлагаар хүргэж байна.

Боловсрол төвтэй сэлбэ хорин минутын хотын талбайн хэмжээ 158 га бөгөөд 8565 өрх байхаар төлөвлөж байна. Нийт талбайн 39.8 га нь оффис болон худалдаа үйлчилгээний барилга байгууламжийн талбай байх юм. Үүнд, 3780 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын гурван сургууль, 1200 хүүхдийн таван цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг багтаж байна. Мөн 36 га талбайг ногоон байгууламж эзэлнэ.

Одоогоор газар чөлөөлтийн ажлын явц 93.7 хувьтай байна. Мөн 6.1 км авто зам, 13.1 км явган зам, 3.2 км дугуйн зам, 60, 30, 24м урттай гурван гүүр тавиад байна.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж