niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 02:03 UTC Эх: https://news.mn/r/2833680/ 9cbe3a00748c8ac9… ← niitlelch.mn руу буцах

Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2025.11.13-нд нийтлэгдсэн

Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ

Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцсон байна. Үүнтэй холбоотойгоор Монголын эрүүл мэндийн Ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяагаар ахлуулсан эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл Эрүүл мэндийн яамтай хэлэлцээрийн ширээнд сууж, тэмцэл хөдөлгөөний эцсийн үр дүнгийн талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийх гэнэ.  Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлэх гэнэ.
• 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
• 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.
Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж