niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 02:04 UTC Эх: https://news.mn/r/2833497/ bbc4d8c364796f9c… ← niitlelch.mn руу буцах

"Ухаахудаг ордыг шалгах түр хороо байгуулахаар улайрч байна"

Хуучирсан мэдээ: 2025.11.12-нд нийтлэгдсэн

"Ухаахудаг ордыг шалгах түр хороо байгуулахаар улайрч байна"

"Ухаахудаг ордыг шалгах түр хороо байгуулахаар улайрч байна"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар өнөөдөр /2025.11.12/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-УИХ-ын чуулганаар 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын дэд даргыг огцруулж, шинэ дарга сонгох болон Шадар сайдыг томилох асуудлыг хэлэлцэх дараалалтай байна. Өнөөдөр бас УИХ-ын дэгт байхгүй асуудлыг бусад гэж оруулж ирж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн санаачилсан Хянан шалгах түр хороо байгуулах асуудал чуулган дээр гурван удаа санал хурааж, унасан. Дахиад дөрөв дэх удаагаа санал хураах ёсгүй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөр өөрийгөө шалгах нь холбогдох бүх хуулиараа ашиг сонирхлын зөрчилтэй юм. Яагаад ингээд улайраад байна вэ. Нөгөө талд 7-8 УИХ-ын гишүүнтэй ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Тэр ажлын хэсгийнхээ ажлын тайланг сонсоогүй байж давхардсан түр хороо байгуулах гэж байна. Хэдий тийм ч энэ асуудлаар түр хороо байгуулахыг дэмжиж байгаа ч энэ удаа хойшлуулах хэрэгтэй. Нэн яаралтай Харбины гэрээг Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж