11/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Оны шилдэг бөхөөр аймгийн арслан М.Еркебулан тодорлоо

Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээнийхэн “Хамтын хүч амжилт-2018” шинэ жилийн цэнгүүнээ энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, оны шилдгүүдээ тодруулсан байна.

Тэрээр “2017 оны шилдэг бөх”-өөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн арслан М.Еркебуланыг нэрлэжээ. Мөн “Оны шилдэг манлайлагч бөх”-өөр Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа, “Оны шилдэг ивэн тэтгэгч”-ээр Цомбо ХХК-нийн гүйцэтгэх захирал К.Ерик нарыг тус тус тодруулжээ.

Аймгийн арслан М.Еркебуланы хувьд саяхан Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гаргасан шилдэг бөхчүүдийн чансаанд 4795 оноогоор 39 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сарын 22-ны өдөр болсон Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой, начин цолны 11 дахь удаагийн хүндэтгэлийн барилдаанд одтой сайхан барилдаж улс, аймгийн алдар цолтой 256 бөхөөс үзүүрлэсэн юм.

Нутгийн зон олны зүгээс түүнийг улсын начин Б.Баатарцол, Б.Серик нарын цолны буухиаг үргэлжлүүлж, тун удахгүй улсын цолонд хүрнэ хэмээн итгэж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.