УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ундааны улаан, ногоон лааз өргөвөл бусад гишүүд нь дагаад тэр өнгийн кноп дарж буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, гишүүдийн хувьд дэмжээгүйг дэмжье гэдэг дээр их будилдаг. Өөрөөр хэлбэл, зарим гишүүдийн хувьд мэдэн будилж байгаа бол зарим нь үнэхээр будилж байна. Үүнээс болоод төсвийн хувь заяа буруугаар эргэх эрсдэлтэй байлаа. Нэг үгээр хэлбэл, тэр дунд төсвийг нураах шахам том дүнтэй гурван ч санал байсан. Тэгэхээр Х.Ганхуяг даргын хувьд энэ агшинд амжилттай саналуудаа авч гарч чадсан. Тийм байтал ард нь сууж байгаа гишүүд олон нийтийн сүлжээнд нэр хүндэд нь халдаж, ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Лаазны асуудал дээр хэлэхэд, миний өмнө ч лааз байсан. Миний хувьд хүнд хоол идээд ундаа уугаад бүгдээрээ л сууж байсан. Азаар миний ард зураг аваад олон нийтийн сүлжээнд байршуулдаг тийм ёс зүйгүй гишүүн байгаагүй. Ер нь хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг маш хүнд нөхцөлд ажлын хэсгээ амжилттай удирдаж Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-аар батлах шатанд авчирлаа. Засгийн газраас УИХ-д 2026 оны төсөв өргөн барьснаас хойш улс төрийн нөхцөл байдал болон багш, эмч нарын жагсаалаас эхлээд цаг үе хүнд байсан. Тэр дундаа боловсролын салбарынхан маань төсөв өргөн барихаас өмнө Ерөнхий сайдтай уулзсан. Тэр үед тавьсан шаардлагыг нь бүрэн биелүүлээд орсон.
Гэтэл төсөв өргөн барьснаас бараг сарын дараа буюу улс төрийн нөхцөл байдал үүсэхээр зэрэгцээд багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлаа тавьсан.
Ингээд төсвийн ерөнхийлөн захирагч нар дахин шинэ хэлэлцээ хийгээд 2026 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдээс 10-15 хувийг хойш нь татаж, танаж Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн тавьсан шаардлагыг биелүүлсэн" гэлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ