Нийслэл, хөдөө орон нутгийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн мэдээлэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-д бүртгэгдэг билээ. Тэгвэл 2025 оны аравдугаар сарын 20-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ний хооронд НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 122 тохиолдол бүртгэгдсэн байна.
Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийг байршлаар авч үзэхэд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 35, Чингэлтэй дүүрэгт 16, Сүхбаатар дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 7, Баянзүрх дүүрэгт 35, Баянгол дүүрэгт 6 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад дөрөв бүртгэгджээ.
Үүнээс гадна Дорнод, Хэнтий аймагт угаарын хийд хордсон гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 71 хувь нь 18-аас дээш насныхан, 29 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм. Угаарын хийд хордсон иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэг болон ЭХЭМҮТ-өөс үзүүлж байна.
Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж хур тунадастай өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

3,607.57






















































Холбоотой мэдээ