“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн гэм буруугаа хүлээжээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт химийн хортой бодис их хэмжээгээр агуулсан барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд гэмт үйлдлээ өөрөө хүлээсэн байна.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татаж , таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналаа АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан тэрбээр сүүлд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ирсэн. Тэрбээр эхнэрийнхээ танил БНХАУ-ын иргэнтэй тохиролцсон 2026.10.23-нд ТТТ-2026-941 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд Хайнань мужийн компаниас 1000 тонн барьцалдуулагчийг нэг тонныг 6500 юаниар авахаар тохирсон гэнэ.
Гэвч оруулж ирэх гэж байсан барьцалдуулагч нь полиакриламид, бентонит агуулсан, хорт хавдар болон угаар үүсгэдэг химийн бодис агуулсан байсныг илрүүлжээ.
Г.САНСАР









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.