niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 03:05 UTC Source: https://news.mn/r/2832245/ a13a30311290fe36… ← back to niitlelch.mn

Донор олдохыг хүлээж буй 1000 гаруй иргэн байна

Хуучирсан мэдээ: 2025.11.06-нд нийтлэгдсэн

Донор олдохыг хүлээж буй 1000 гаруй иргэн байна

Донор олдохыг хүлээж буй 1000 гаруй иргэн байна

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байдаг. 2023 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 331 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан байдаг. Мөн 234 иргэнд 12 амьгүй донороос элэг шилжүүлэн суулгажээ. Хавдар судлалын үндэсний төвд нийт 118 хүнд элэг шилжүүлэн суулгах ажлыг хийсэн бөгөөд эдгээрээс 10 хүнд амьгүй донороос элгийг тус тус амжилттай шилжүүлжээ.

Гэвч сүүлийн жилүүдэд тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа түр тасалдаад байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сараас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдээгүй байгаа аж. Энэ талаар ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулгаас тодрууллаа.

Тэрбээр, "Амьд донорыг зөвхөн гэр бүлийн гишүүн байх ёстой гэж хуульд заасан байдаг. Тиймээс гэр бүлийн ямар гишүүн байх нь гэр бүлийн хуулиараа зохицуулагдана. Хэрэв үнэхээр ямар нэгэн нөхцөлөөс хамаарч амьд донор олдохгүй, байхгүй тохиолдолд амьгүй донор буюу тархины үхжилттэй донорыг хайх хэрэг гардаг гэж ойлгож болно. Тиймээс амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар өнөөдөр хэвийн явагдаж байна. Тухайлбал, улсын эмнэлгүүдэд элэг бөөр, чөмөг, шөрмөс болон эс, эд шилжүүлэн суулгаж байна. Үүнээс гадна Хавдар судлалын үндэсний төвд энэ жилээс элэг шилжүүлэн суулгах ажиллагаа эхэлсэн. Амьгүй донорын хувьд 2008 оноос хойш нийт 270 донор буюу тархины үхжилттэй иргэн байсан. Тиймээс донор болох боломжтой иргэдийн ар гэрийнхэнтэй уулзсаны хүрээнд 35 иргэний ар гэр хүлээн зөвшөөрч бусдад эрхтнээ шилжүүлэн суулгах мэс ажлыг хийсэн. Зөвшөөрсөн 35 донороос 45 иргэнд бөөр, 25 иргэнд элэг шилжүүлэн суулгасан. Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сараас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдээгүй гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар хүлээлтийн жагсаалтад 1000 гаруй иргэн донор хайж байгаа.

Хүлээх жагсаалтад байгаа 1000 гаруй иргэнтэй холбогдож шинэчлэлт хийдэг. Өнгөрсөн онд хүлээх жагсаалтад байгаа иргэдээс 10 гаруй иргэн харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол бий.

Үүнээс гадна тархины үхжилттэй донорыг илрүүлдэг мэргэшсэн баг улсын хэмжээнд 22 эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй. Мэргэшсэн баг бүрэлдэхүүн тархи нь үхэжсэн иргэдийг хоёр удаагийн үзлэг шинжилгээ хийсний дараагаар бид бүхэнд мэдэгддэг. Тиймээс донор болох боломжтой иргэдийн гэр бүлтэй манай алба уулзаж санал хүсэлт тавьдаг.

Донорын тухайн хууль 2000 онд батлагдахдаа зөвхөн цусны донорын харилцааг зохицуулж байсан бол өнгөрөгч 2012 оноос эхэлж эрхтний донорын харилцааг зохицуулж ирсэн. Ингээд донорын тухай хуульд эрхтний болон цусны донорын харилцаа хамтдаа зохицуулагдаад явж байгаа гэсэн үг. Энэхүү цус болон эрхтний донорын шилжүүлэн суулгах гэх хоёр бие даасан хуулийг өргөн барьж хэлэлцээр болсон. Нэг талаараа амьд, амьгүй донороос эрхтэн авсан тохиолдолд амьдрах боломж сайн байдаг. Амьд донор болон амьгүй донор хоорондоо ялгаатай бөгөөд амьд донороос элэг авахад 60 хувийг нь авч өвчтөнд шийлжүүлдэг. Харин амьгүй донороос элгийг нь бүтэн авдаг. Нэг талаараа амьд донороос эрхтэн авч байгаа учраас амьгүй донороо бодвол эхний хэдэн сардаа хүндрэлтэй байдаг. Тиймээс иргэд өөрсдөө дархлаа дэмжих эмийг тогтмол хэрэглэж дархлаагаа сайтар хамгаалах шаардлагатай. Донорын тухайд аль ч насны иргэдэд донор хэрэг болдог учраас насыг бүрэн тодорхойлох боломжгүй" гэлээ.

Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд амьгүй донороос эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа тасалдаад, гацчихаад байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэнд оршуулгын зардлыг гурав дахин нэмж өгнө гэсэн хуулийн заалттай. Гэвч тухайн олон хүнийг аварсан амьгүй донор ажил эрхэлдэггүй байсан тул тайтгарлын тэтгэмж өгөх боломжгүйд хүрч, том асуудал үүссэн. Тэгэхээр энэ хуульд амьгүй донор нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан эсэхээс үл хамааран тайтгарлын буюу оршуулгын тэтгэмж олгоно гэж тусгасан, үүнийг гаргалгаа гэж харж байгаа. Харин оршуулгын зардлын тооцооллыг оршуулгын зардалд үндэслэн гаргасан. Хүний эд, эрхтнийг наймаалах боломж Монгол Улсад байхгүй. Тэгэхээр эд, эрхтнийг нь авч амьгүй донор болгосны хариуд ямар нэг урамшуулал өгч авч болохгүй. Тиймээс ядаж тайтгарлын зардлыг нь даадаг байя гэдэг том бодлого одоо хэрэгжиж байгаа. Амьгүй донор болгочихъё гэдэг сэдлийг бид өдөөж болохгүй юм гэдгийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын чуулганы үеэр дурдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж