niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 03:06 UTC Эх: https://news.mn/r/2832168/ 0510dea4ecac06ca… ← niitlelch.mn руу буцах

Ж.Баярмаа: УИХ-ын дэд даргыг эгүүлэн татах эсэхийг гишүүд шийднэ

Хуучирсан мэдээ: 2025.11.05-нд нийтлэгдсэн

Ж.Баярмаа: УИХ-ын дэд даргыг эгүүлэн татах эсэхийг гишүүд шийднэ

Ж.Баярмаа: УИХ-ын дэд даргыг эгүүлэн татах эсэхийг гишүүд шийднэ

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт хоёр асуудал дээр гарсан байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Нэгэнт Үндсэн хууль зөрчсөн бол дараа нь яах ёстой юм, хууль зүйн үр дагавар гарах ёстой. Энэ утгаараа УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд тус тус тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, тус хуулиудын 9.3 болон 9.4-т УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гэх мэт бусад албан тушаалтнууд Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд, эгүүлэн татах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гээд заасан байгаа. Хэлэлцэхдээ яаж хэлэлцэх вэ гэхээр УИХ хүлээн зөвшөөрвөл Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ гэж заасан. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд гарсан шийдвэр, дүгнэлтэд үндэслээд УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж маш тодорхой заасан. Харин Цэцийн дүгнэлтэд, энэ гарч байгаа дүгнэлтэд үндэслэн ямар нэг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хуулиараа хэлэлцэхгүй. УИХ-ын дэд даргыг тухайн бүлэг нь огцруулах эсэх хүсэлтээ УИХ-д өгнө. Үүнийг нь УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын дэд даргыг эгүүлэн татах эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж