Инфляцын түвшин 2025 оны III улирлын байдлаар Улаанбаатарт 9.9 хувьтай байгаа бол хөдөө орон нутагт 7.7 хувьтай байгаа аж. Тухайлбал, инфляцаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн томоохон зах худалдааны төвүүдэд нэмэгдэж буйг эдийн засагчид инфляцын түвшин өсөж буйтай холбон тайлбарлаж байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх долоо хоногоос 0.2 хувь буурч, өмнөх сараас 0.1 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан аж. Тухайлбал, хонины мах 0.3 хувь, үхрийн мах 0.4 хувь, төмс 2.2 хувиар тус тус буурчээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16641 төгрөг, үхрийн мах кг 20746 төгрөг, ямааны мах кг 12792, сонгино кг нь 3819 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2459 төгрөг, сүү /задгай, литр/ 5012 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4913, дотоодын төмс кг нь 2462 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна.
Харин аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээлэл 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар хонины мах кг нь 13447 төгрөг, үхрийн мах кг 17658 төгрөг, ямааны мах кг 11838 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2750 төгрөг, сүү /задгай, литр/ 4272 төгрөг, элсэн чихэр кг 4159 төгрөг, цагаан будаа кг 4093 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2797 төгрөг, А-80 /литр/ 2611 төгрөг, дизелийн түлш /литр/ 3321 төгрөгийн үнэтэй байна.
Аймгийн төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад зарим бараа бүтээгдэхүүн 0.2-2.2 хувь хүртэл өссөн үзүүлэлтэй гарсан байна.


3,607.57






















































Холбоотой мэдээ