15 хүртэлх насныхан амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ. Тодруулбал, амбулаториор нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь /14,308/ нь томуу, томуу төст өвчтэй байна. Үүнээс Улаанбаатарт 34.4 хувь /4,908/ нь, орон нутагт 65.6 хувь /9,400/ нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байна. Эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүнээс Улаанбаатарт 44.3 хувь /594/ нь, орон нутагт 55.7 хувь /748/ нь бүртгэгджээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.