niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 03:31 UTC Эх: https://news.mn/r/2832042/ d55715c6d70773d5… ← niitlelch.mn руу буцах

СОР-17 хурлын байгууламжийн 50 тэрбумын төлбөрийг хойшлуулна

Хуучирсан мэдээ: 2025.11.05-нд нийтлэгдсэн

СОР-17 хурлын байгууламжийн 50 тэрбумын төлбөрийг хойшлуулна

СОР-17 хурлын байгууламжийн 50 тэрбумын төлбөрийг хойшлуулна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын төсвийн багцад СОР-17 олон улсын хурлыг зохион байгуулахтай холбоотой барилга байгууламж барихаар 150 тэрбум төгрөг тусгасан бөгөөд багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэвэр нэмэх үүднээс СОР-17 олон улсын хурлын барилга байгууламжийн зардлын төлбөр тооцоог 2027 оны нэгдүгээр сарын 1-нд хийх ёстойгоос 50 тэрбум төгрөгийг нь хойшлуулахаар тооцоолжээ. Монгол Улс цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP-17 хурлыг ирэх 2026 оны наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Үүнтэй холбоотой зардлуудыг улсын төсвийн төсөлд тусган, хөндөж болохгүй урсгалд зардлын жагсаалтад багтаж буй.
Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 38 га талбайд зохион байгуулахаар дэд бүтэц, угсралтын ажил эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн.
Гэвч барилга байгууламжийн батлагдсан зураг төсөлгүй, ТЭЗҮ байхгүй, төсөвт өртгийг нь тодорхойлоогүй, үр ашиггүй гэх мэтчилэн маш тооцоо судалгаагүй, төлөвлөгөөгүй барилга барих гэж байгааг иргэний нийгмийн байгууллагаас шүүмжилж байр сууриа илэрхийлж байгаа юм.
Монгол Улсад өндөр хэмжээний зочид төлөөлөгч бүхий 10 гаруй мянган хүн бүтэн 14 хоногийн турш саатна. Ингэснээр Монгол Улс COP-17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байгааг албаныхан мэдээлсэн юм.

Ирэх оны улсын төсвийн төсөлд СОР-17 олон улсын хурлын бэлтгэл ажлыг хангах, улс орноо сурталчлан таниулах, мэдээлэл түгээх, дамжуулах, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахад зориулж 39.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд нийтдээ улсын төсөвт 217 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж