niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 03:32 UTC Эх: https://news.mn/r/2831828/ cabb64a9eec4cec6… ← niitlelch.mn руу буцах

Цагдаагийн шинэхэн дарга нарын ХОМ

Хуучирсан мэдээ: 2025.11.04-нд нийтлэгдсэн

Цагдаагийн шинэхэн дарга нарын ХОМ

Цагдаагийн шинэхэн дарга нарын ХОМ

 Засгийн газар өнгөрсөн Мягмар гаригт ээлжит бусаар хуралдаж, ЦЕГ-ын даргаар хошууч, генерал Ж.Болдыг томилсон. Харин үүрэгт ажилдаа томилогдсон Ж.Болд дотооддоо бүтцийн өөрчлөлт хийж, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилсон бол ЭЦА-ны дэд дарга Б.Ганчулууныг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилжээ. Шинээр томилогдсон эдгээр албан тушаалтнуудын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулж байна.


ЦЕГ-ын дарга хошууч, генерал Ж.БОЛД:

Arslan.mn - Мэдээний хаан

Түүний АТГ-т өгсөн мэдүүлэгт дурдсанаар, Ж.Болдын өөрийн орлого нь 73.4 сая төгрөг, гэр бүлийн орлого 7.2 сая төгрөг, 835 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоол эзэмшдэг.

Мөн 64.4 сая төгрөгийн үнэ бүхий 33 адуу, 38 үхэртэй.

Түүнчлэн 15 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь 77.5 сая төгрөгийн хадгаламжтай. "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Женко Тур Бюро" ХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Г.АРСЛАНХУЯГ:

Г.Арсланхуяг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргаар томилогдлоо

Г.Арсланхуягийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал, түүний өөрийн орлого 65 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 6 сая төгрөг, 490 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, баригдаж буй нэг байртай аж.

Түүнчлэн 8.1 сая төгрөгийн үнэ бүхий таван адуу, 20 хоньтой.

Эзэмших болон ашиглах зориулалтын 120 сая сая төгрөгөөр үнэлэгдэх зургаан газар эзэмшдэг. Мөн 9.6 сая төгрөгийн хадгаламж, 148 сая төгрөгийн зээлтэй ба "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.ГАНЧУЛУУН:

Б.Ганчулуун: Р.Базараа нарыг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөн хөрөнгөөр мөнгө угаасан байж болзошгүй зэрэг хэргүүдэд холбогдуулан шалгаж байна | iSee.mn

Түүний АТГ-т өгсөн мэдүүлэгт дурдсанаар, Б.Ганчулууны өөрийн орлого 40.9 сая төгрөг, гэр бүлийн орлого 12.3 сая төгрөг, хөрөнгө борлуулсны орлого 16 сая төгрөг гэжээ. Түүнчлэн 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоол эзэмшдэг.

80 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй, 77.5 сая төгрөгөөр үнэлэгдэх  зургаан адуу, 63 хонь, 23 үхэртэй юм байна.

Мөн 47.9 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг. 15 сая төгрөгийн үнэт эдлэл, 997 мянган төгрөгийн хадгаламж, 20 сая төгрөгийн авлагатай аж. Түүнчлэн 876 сая төгрөгийн зээлтэй бөгөөд "Төрийн банк" ХК, "Голомт банк" ХК, "Хөрөнгийн бирж" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж