Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд П.Наранбаяр нар өнөөдөр /2025.11.03/ гурван талт уулзалт хийлээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд П.Наранбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр, үйлдвэрчний эвлэлтэй өнгөрсөн Баасан гаригт тохиролцсон байсан. Ингээд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн зүгээс тохиролцсон гарын үсэг зурсан нэмэлт хэлэлцээрээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагат бүртгүүлэх шаардлага тавьсан. Ингэж албажуулсны дараа ажил хаялтаа дуусгавар болгоно гэсэн. Бид энэ нөхцөл байдлыг бүрдүүлэхээр ажиллаа. Улмаар нэмэлт хэлэлцээрийг албан ёсоор бүртгэсэн.
Тиймээс үйлдвэрчний эвлэлийн зүгээс өөрсдөө мэдэгдлээ хийгээд ажил хаялтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5-д зааснаар, тохиролцоонд хүрснээр ажил хаялт дуусгавар болно" гэж заасан үндэслэлээр ажил хаялт албан ёсоор дуусгавар болгох ёстой.
Хэлэлцээрийн үр дүнд, 2026 оны төсөвт үндсэн цалинг 2,226,000 төгрөгт хүргэж, тухайн оныхоо сүүлээр 2,8 сая төгрөгт хүргэнэ. Үүнтэй уялдуулж цалингийн бүтцийн шинэчлэл хийх үүрэг хүлээж байна. Ажил хаялтыг маргааш зогсоож, хэвийн үйл ажиллагаанд оруулах байх гэж найдаж байна" гэлээ.
Тэрбээр, Үндсэн цалинг нэмэгдүүлэх нь маш чухал. Цаашид үндсэн цалинг 3,5 сая төгрөгт хүргэнэ гэдгийг онцоллоо.
3,607.57






















































Холбоотой мэдээ