niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 03:33 UTC Quelle: https://news.mn/r/2831791/ 3f6337d7f12f7d38… ← zurück zu niitlelch.mn

С.Эрдэнэбат: МАН-ын бүлгийн олонх гишүүн багш нарын цалин нэмэхийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2025.11.03-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэбат: МАН-ын бүлгийн олонх гишүүн багш нарын цалин нэмэхийг дэмжиж байна

С.Эрдэнэбат: МАН-ын бүлгийн олонх гишүүн багш нарын цалин нэмэхийг дэмжиж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МАН-ын бүлгээр хэлэлцэж буй асуудалтай холбоотой мэдээлэл өглөө.


МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.11.03/ хуралдаанаар багш нарын цалинг нэмэх асуудлыг хэлэлцжээ. Уг асуудалд бүлгийн олонх гишүүн дэмжлэг үзүүлж, шаардлагатай төсөв их хэмжээгээр нэмэгдэх боловч боловсролын салбарт цалин нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

“МАН-ын бүлгийн олонх гишүүн хэдий их хэмжээний төсөв шаардагдаж байгаа ч багш нарын цалин нэмэхийг дэмжиж байна. Миний хувьд мөн дэмжсэн байр суурьтай байгаа. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд нийт 3–4 их наяд төгрөг шаардлагатай. Ирэх жилийг боловсролыг дэмжих жил гэж зарласан учраас боловсролын салбарын цалинг нэмэх нь зөв гэж ярилцаж байна” гэв.

Тэрбээр мөн,

“Энэ асуудлаар УИХ улс төрийн шийдвэр гаргах ёстой. Цалин нэмэх эх үүсвэрийг бид тодорхой болгосон. Өнөөдөр намын бүлэг шийдвэрээ гаргавал ГБХНХЯ хэлэлцээрийг бүртгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Жил бүр бид нэг салбараа бодитоор дэмжих ёстой. Бүх салбарын цалинг нэгэн зэрэг нэмэх боломжгүй тул үүнийг зөвөөр ойлгох байх гэж бодож байна. Ямартай ч асуудлаа шийдэхгүй бол багш нар хоёр долоо хоногийн турш ажил хаялт хийж байна” хэмээв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж