niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 03:33 UTC Эх: https://news.mn/r/2831719/ 0a4025e3349e3571… ← niitlelch.mn руу буцах

ДТ-ний үнэ 400 төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2025.11.03-нд нийтлэгдсэн

ДТ-ний үнэ 400 төгрөгөөр өсчээ

ДТ-ний үнэ 400 төгрөгөөр өсчээ

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд Эрдэнэт хотын шатахуун түгээх станц (ШТС)-ууд автобензин худалдахгүй, иргэдэд түлш олгохгүй байна гэсэн мэдээлэл олноор нийтлэгдэж байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Худал сэвэлт. Энийгээ больчих доо. Эрдэнэт хангалттай нөөцтэй байгаа” хэмээн тайлбар өгөөд буй. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн хэмжээнд шатахууны хомсдол үргэлжилж байгаа бөгөөд зарим ШТС-ууд Дизель түлшний үнийг литр тутамд 400 төгрөгөөр нэмсэн тухай мэдээлэл гарч байна.

Энэ асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодруулахад тэрбээр, "Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт ороогүй. АИ-92 дотроо энгийн болон Евро-5 гэж хоёр янз байдаг. Дизель түлшийн үнэ нэмэгдсэн эсэхийг мэдэхгүй. ААН-үүд автобензиний үнээ нэмсэн эсэх талаар албан ёсны мэдээлэл бидэнд ирээгүй. Үнэ өөрчлөгдсөн эсэхийг зөвхөн тухайн шатахуун түгээх станц дээр очиж шалгах боломжтой. Манай байгууллага шатахууны хангалт, нийлүүлэлтийн асуудлыг хариуцдаг бөгөөд үнийн бодлогод төрөөс ямар нэгэн хязгаарлалт тавих боломжгүй” хэмээлээ.

Дашрамд дурдахад, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас 2025 оны арвандүгээр сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин байгаа талаар мэдээлжээ. АИ-92 автобензин нийт 102 вагон буулгалтын өртөөнд хүрээд байгаа аж.

  • Дархан өртөөнд – 7 вагон
  • Эрдэнэт өртөөнд – 11 вагон
  • Рашаант өртөөнд – 16 вагон
  • Толгойт өртөөнд – 50 вагон
  • Улаанбаатар өртөөнд – 17 вагон
  • Сайншанд өртөөнд – 1 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс нийт 62 вагон АИ-92 автобензин хөдөлсөн бөгөөд эдгээр вагонууд дараах чиглэлүүд рүү тээвэрлэгдэж байна.Тухайлбал, Улаанбаатар өртөө -11 вагон, Толгойт өртөө -40 вагон, Рашаант өртөө -6 вагон, Сүхбаатар өртөө -5 вагон, Эрээн өртөөнд 45 вагон-цистерн АИ-92 автобензин орж ирсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж