Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21-р хороо, 70 давхар орчимд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулахад бэлэн болгох жишиг төв байгуулах ажил үргэлжилж байна. Шинэ "Эко Хаб" ашиглалтад орсноор хог хаягдлыг үнэ цэнтэй нөөц болгон хувиргах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил болон иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цогц экосистемийн шийдэл болохыг албаныхан мэдээлжээ.
Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхарын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм.
Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. 2015 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байгаа юм. Өнгөрсөн 2015 онд тус оршуулгын газар нь 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тогтоогдсон ч 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг нийслэлээс өгч байв. Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хий дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэсээр байдаг аж. Өмнө нь тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгаж, концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хэрэгжилгүй өнөөг хүрсэн байна.
Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. Нийт 10 га газрыг хамарсан дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар төлөвлөж байсан юм.
3,607.57






















































Холбоотой мэдээ