niitlelch.mn
2025.11.16 · eguur.mn

МАН дүрмийн өөрчлөлтөө батлаж, намын дарга нь Ерөнхий сайд байх заалтыг хэвээр үлдээлээ

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг хэлэлцлээ. Өглөөний 09:00 цагаас эхэлсэн хэлэлцүүлэг арав гаруй цаг үргэлжилж, гишүүд үндсэн дүрмийн өөрчлөлтийг тал бүрээс нь хэлэлцэж, санал бодлоо хэлсэн юм. Ингээд Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж батлав. Мөн хурлаар МАН-ын үндсэн дүрмийн 24.3-т заасан “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалтыг Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хэвээр үлдээлээ. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://eguur.mn/638723/ · Архивласан: 2026.11.25
🗎 Архивлагдсан хувь (2026-11-25) · fbf7bf04f652ad48…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.