niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:01 UTC Эх: https://news.mn/r/2831586/ de3f0a318e9807c0… ← niitlelch.mn руу буцах

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2025.11.01-нд нийтлэгдсэн

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар боллоо

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар боллоо

Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр/2025.10.31/ “Рио Тинто” компанийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийснээр хэд, хэдэн асуудал дээр нааштай тохиролцоонд хүрээд байна. Тодруулбал, Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрээд байгаа юм. Гэрээнд зааснаар энэ асуудлыг долоон жил тутамд хэлэлцэж, хүүг бууруулах боломж бий. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд ердөө сар гаруйнхны хугацаа үлдэж байсан юм. Нэг ёсны долоон жилийн хугацаа нь дуусаж байсан гэж хэлж болно. Харин хоёр тал хэлэлцээг эхлүүлснээр дээрх хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Ингэхдээ дээр дурдсан асуудлыг арваннэгдүгээр сард багтаан судлан нягталж үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Харин Засгийн газраас тавьсан байсан Оюутолгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах саналыг “Рио Тинто” хүлээн аваагүй аж. Иймээс дээрх асуудлыг “Рио Тинто” тал судлах юм байна.

Монгол Улс дээрх асуудлыг өөрсдийн талд ашигтайгаар шийдвэрлүүлж чадсан нөхцөлд Оюутолгой төслөөс хүртэх өгөөж нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж