niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:03 UTC Эх: https://news.mn/r/2831412/ e6bf761ec177dc8b… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын чуулган 14 цагт хуралдана

Хуучирсан мэдээ: 2025.10.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган 14 цагт хуралдана

УИХ-ын чуулган 14 цагт хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гаригийн хуралдаан өнөөдөр /2025.10.31/-ны 10 цагт хуралдана. Хуралдааны товын дагуу өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болон УИХ-ын асуулгын цаг товлогдсон байна. Мөн өчигдөр /2025.10.31/-нд хэлэлцэх байсан Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр хойшлуулаад буй юм. Эргэн сануулахад,  Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ болон Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс өргөн барьсан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай”  асуудал холбогдох байнгын хороогоор орж хэлэлцэж шийдвэрлэгдээгүй тул өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй хойшлуулаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж