УИХ-ын өнөөдрийн /2025.10.31/ чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын асуулгын цагтай буюу парламентын мэтгэлцээн өрнөх юм.
Тодруулбал, “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ?” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ.
3,607.57






















































Холбоотой мэдээ