niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:03 UTC Эх: https://news.mn/r/2831369/ 37c253e2ae9dfa71… ← niitlelch.mn руу буцах

S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгийн дээд түвшин буюу ВВ- хүрснийг зарлав

Хуучирсан мэдээ: 2025.10.30-нд нийтлэгдсэн

S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгийн дээд түвшин буюу ВВ- хүрснийг зарлав

S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгийн дээд түвшин буюу ВВ- хүрснийг зарлав

S&P / Эс энд Пи /агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 13 жилийн өмнөх түүхэн хамгийн дээд түвшин буюу “ВВ-“ хүргэж олон улсад зарлалаа. Энэ нь гадаад зах зээл Монгол Улсын Засгийн газарт өндөр итгэл үзүүлж, цаашид гадаад өрийн бодлого, улс төрийн тогтвортой байдлыг ханган ажиллах даалгавар юм гэж Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Улсын зээлжих зэрэглэл гэдэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас тухайн улсад олгосон зээллэгийн хүүгийн болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвар, зээлдэгчийн ерөнхий эрсдэлийг илтгэдэг үзүүлэлт юм. Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд нь улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн болон шаардлагатай бусад асуудлаар албан болон албан бус, олон нийтэд ил тод болгосон мэдээллүүдэд үндэслэн өөрсдийн үнэлгээний аргачлалын дагуу улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог. Олон улсад S&P/ Эс энд Пи/,  Fitch /Фитч/,  Moodys /Мүүдис / гэсэн зэрэглэл тогтоогч гурван агентлаг нийт зах зээлийн 95 орчим хувийг хамран үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж