niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:04 UTC Эх: https://news.mn/r/2831257/ 257c8a70580b0783… ← niitlelch.mn руу буцах

Д.Пүрэвдаваа: "Оюутолгой" компани Түр хороотой асуудал хэлэлцэхгүй гэсэн

Хуучирсан мэдээ: 2025.10.30-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвдаваа: "Оюутолгой" компани Түр хороотой асуудал хэлэлцэхгүй гэсэн

Д.Пүрэвдаваа: "Оюутолгой" компани Түр хороотой асуудал хэлэлцэхгүй гэсэн

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах Түр хорооны гишүүн Д.Пүрэвдаваа өнөөдөр /2025.10.30/ сэтгүүлчдэд дараах мэдээлэл өглөө.


Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой" компанитай зээлийн хүүг бууруулах  асуудлаар хэлцэлд орж байна. Өнгөрөгч наймдугаар сард Засгийн газар ажлын хэсэг байгуулсан. УИХ дээр Түр хороо байгуулагдсанаараа энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааг түргэвчлүүлсэн гэж хэлж болно. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээрт орсноор ямар үр дүнд хүрсэн талаар Түр хороо тайлан мэдээллийг авна. "Оюутолгой"  компанийн хувьд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан албан бичгийг УИХ-аас байгуулагдсан Түр хороонд хүргүүлсэн тохиолдол бий. Түр хорооны зүгээс "Оюутолгой" компанид хэд, хэдэн удаа хандан мэдээлэл өгөөч гэдэг хүсэлтийг өгсөн боловч үүсээд байгаа  нөхцөл байдал буюу үйл ажиллагааны аюулгүй байдал тал дээр "Оюутолгой" компанид эрсдэлтэй гэж үзэж Түр хорооны хуралд оролцож мэдээлэл тавих боломжгүй гэх хариуг бичгээр өгсөн. Нэг талаараа "Оюутолгой" компани Засгийн газартай хэлэлцээрт орох нь хялбар санагдаж байж магадгүй. Яагаад гэвэл парламентад үүссэн нөхцөл байдал хүнд байгаа. УИХ-ын дарга нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буусан, Байнгын хороод хурал зарлахаар гишүүдийн ирц бүрдэхгүй байх тохиолдол их болсон. Үндсэндээ эрх баригчдын талцлаас болж УИХ-ын үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэсэн үг.

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой хувь нь нууцад хамаарч байгаа бөгөөд үүнээс гадна үйл ажиллагааны хэсэг бас багтсан. Харин хүүтэй холбоотой асуудлыг энэ жил ярьж шийдэх нь зөв. Учир нь долоон жилд нэг удаа зээлийн хүүгийн асуудлыг ярьж шийдвэрлэх боломжтой. Энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-нд энэхүү зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдвэрлэх цаглавар нь дуусах юм, тиймээс үүнээс урьтаж асуудлыг Монголын эрх ашигт нийцүүлэх нь чухал.  Зээлийн хүүг бууруулахгүй бол Монгол Улсад ногдох ашиг улам хойшилно. Эдгээрээс гадна менежментийн зардал, хөрөнгө оруулалтын зардал үйл ажиллагааны зардлыг нийлүүлээд 6 тэрбум ам.доллар байсан. Гэтэл "Оюутолгой" компани зардалд тулгасан. Тэгэхээр Монгол Улсад 34 хувь нь байгаа ч 66 хувь нь өөрсдийн зардал болон холбогдох тоон мэдээллээ үр өгөөжгүй оруулж ирж байгаа дээр  Түр хороо Засгийн газарт тодорхой чиглэл өгөх ёстой. Мөн хөндлөнгийн шинжээчдээр хянуулж шалгуулж байгаад бодит шахалтыг өгөх ёстой юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж