niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:04 UTC Эх: https://news.mn/r/2831253/ 67ef42516bd0e42c… ← niitlelch.mn руу буцах

Б.Найдалаа: Хамтарна гэдгийг улс төрийн хүрээнд биеэ үнэлэх байдлаар хүлээж авч байна

Хуучирсан мэдээ: 2025.10.30-нд нийтлэгдсэн

Б.Найдалаа: Хамтарна гэдгийг улс төрийн хүрээнд биеэ үнэлэх байдлаар хүлээж авч байна

Б.Найдалаа: Хамтарна гэдгийг улс төрийн хүрээнд биеэ үнэлэх байдлаар хүлээж авч байна

УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Улстөрчид хоорондоо хөлөө жийлцэж, намчирхаад том байтугай жижиг асуудлаа ч шийдэж чадахаа больсон. Талцал, намчирхал гэр бүлийн түвшинд хүртэл оччихсон. Үүнийг больж, улс орноо өөд татахын тулд, иргэдийн орлогыг нэмэхийн тулд, эдийн засгаа сайжруулахын тулд гол зарчмын асуудлууд дээрээ хамтраад улстөржихгүйгээр урагшлах ёстой. Ийм байдлаар гол асуудал дээрээ улс төрийн намууд Засгийн газартайгаа хамтрах ёстой. Түүнээс биш хулгай, зэлгий жижиг сажиг асуудлууд дээрээ хамтрах бол тусдаа асуудал. Тийм ч учраас бид засагт хамтарч ажиллаж байгаа. ХҮН нам засагт орж ажилласны хүчинд эрчим хүчний реформ хийж байна.

Эрчим хүчний салбар тог тасдаад, зөвхөн гал манах төдий ажил биш. Энэ бол эдийн засгийн суурь салбар. Уул уурхай, жижиг дунд бизнес, орон сууц шинээр барих гэхээр тог байхгүй. Ийм байж яаж том том бүтээн байгуулалтын ажлуудаа урагшлуулж, утаанаасаа салах тухай ярих вэ. Үүнийг хийхийн тулд эрчим хүчний реформ хийх нь нэн чухал. Эрчим хүчний реформ хийхийн тулд манлайлал, зориг хэрэгтэй. Түүнээс биш айдастай, юу ч хийж чадахгүй гал унтраах арга хэмжээ аваад байвал Монгол Улсаа хорлож байгаа хэрэг. Энэ бол ХҮН нам Засгийн газарт орж хийж байгаа ажлуудын нэг. ХҮН нам одоог хүртэл үзэл баримтлал, зарчим дээрээ тууштай байгаа. Засгийн газартай тохирсон болоод хамтарсан чигээрээ явж байна. Зарчмын дагуу шүүмжлэлүүдийг хэлнэ. Гэхдээ хэзээ ч зүй бус юм уу эсрэг тоглолт хийхгүй байгаа.

Монгол Улсад улс төрийн намууд хамтарч Засгийн газар байгуулах энэ гэрээ, тохироо, соёлыг шинээр бүрдүүлэх ёстой. Учир нь хамтарна гэдгийг нийгэмд, улс төрийн хүрээнд биеэ үнэлэх байдлаар хүлээж авч байна. Улс төрийн намуудын хамтрал бол ардчилсан парламенттай улсад байдаг зүйл. Энэ зүйлийг зөвөөр ойлгож, зөвөөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хамтарсан намууд юу шийдэх юм бэ гэдгээ тодорхой болгох ёстой. Тухайлбал, ХҮН нам эрчим хүчний реформыг тултал нь явуулна. Үүний тулд ийм ажил хийнэ. Түүнийг нь бусад нь дэмжинэ. Иргэд нь дэмжинэ гэдэг байдлаар явах учиртай. Хамтралыг ингэж өөр байдлаар харахгүй бол аятайхан байхад нь хамтарчихаад сонгууль дөхөхөөр хаяад явдаг, түр зуурын ашиг хонжоо хайсан хамтрал байж болохгүй. Үүнийг өөрчлөхийн тулд хамтран ажиллана гэж бодож байна.

ХҮН намыг МАН-ын халаасны нам гэж нэрлэж, хочилж байгаа нь улс төрийн өрсөлдөгчдийн тарааж байгаа гүтгэлэг. Бид өөрсдийн гарч ирсэн түүхтэй, дэмжигчидтэй, үзэл баримтлалтай, хийх гэж байгаа ажлын төлөвлөгөөтэй, улс орноо хөгжүүлэх бодлоготой нам. Энэ итгэл үнэмшил дээр нэгдсэн хүмүүсийн нэгдлээс ХҮН нам бий болсон. Хэн нэгний халаасны нам болох юм бол яах гэж нам байгуулах юм. Халаасны на байснаас тухайн намд элссэн нь дээр биз дээ. Энэ бол утгагүй гүтгэлэг. Хамтарсан Засгийн газартай хамтарч ажиллах асуудлаар өмнө нь, одоо ч ХҮН нам зарчмаа бариад ажиллаж байгаа. Би бусад намын үйл ажиллагааг дүгнэмээргүй байна. Гэхдээ сөрөг хүчин гэдэг өөр байдлаар ажиллах ёстой гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж