niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:04 UTC Эх: https://news.mn/r/2831271/ e8c67a1fc4a0d2ab… ← niitlelch.mn руу буцах

Банкнаас зээл аваад ажил хийхээр улсаас санхүүжилтээ авч чадахгүй хохирч байна

Хуучирсан мэдээ: 2025.10.30-нд нийтлэгдсэн

Банкнаас зээл аваад ажил хийхээр улсаас санхүүжилтээ авч чадахгүй хохирч байна

Банкнаас зээл аваад ажил хийхээр улсаас санхүүжилтээ авч чадахгүй хохирч байна

Барилгачдын нэгдсэн холбооноос өнөөдөр /2025.10.30/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.


Тэд “Барилгын салбарт ажиллагсад бид 2020 оны сонгуулиас хойш таван жил болоход дөрвөн сайдын нүүр үзээд байна. Энэ засаг ойчих юм бол таван жилийн дотор таван сайдын нүүр үзэх нь. Төр тогтворгүй байхын үр дагавар юу вэ гэхээр барилгын салбарт ажиллаж байгаа 100 мянган иргэний эрх ашиг хохирч байна. Энэ олон сайд солигдохоор яам, агентлагийн газар хэлтсийнхэн нь солигддог.  Төрийн тогтворгүй байдлаас болоод барилгын салбарт бүх бодлого алдагдсан. Норм норматив, техникийн бодлого, хууль  эрх зүйн бодлого алдагдсан. Тийм учраас улстөрчдийг ухаантай байгаач ээ гэж хэлэх байна.

Одоо энэ засаг унах юм бол нэг жилийн дотор гурван сайдын нүүр үзэх салбар болох нь. Төрийн тогтворгүй байдлаас болоод барилгын салбарт төсөв мөнгө нь хүрэхээ больсон маш олон барилга байна. Гэтэл төр засагт байгаа улстөрчид нь “Барилгын компаниуд жил болгон төсвөө нэмүүлээд сууж байдаг” гэдэг ойлголттой. Бид нар энэ асуудлыг сүүлийн дөрвөн жил ярьж, өнгөрсөн жил барилгын ажилчдын цалингийн тарифыг өсгөөд өгөөчээ гээд жагсаал ч зохион байгуулсан.

Яагаад гэвэл барилгын ажилчдад үйлчилдэг цалингийн тариф 2009 оноос хойш шинэчлэгдэхгүй 2024 оныг дуустал үргэлжилсэн. Үүнээс болж маш олон барилгын компани хохирсон. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын ажилчны цалин зах зээлийн цалингаас 2-3 дахин бага тарифаар тогтоогдсон.

Бид бизнес хийж байгаа ч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барихын нэг онцлог нь цалин, тээвэр, машин механизм, бараа материалын үнийг эмч, багш нарын цалинтай адил тарифаар тогтоодог.

Зах зээл дээр цалин хөлс нэмэгдэж байдаг, түүнийг нь барилгын компани гүйцдэггүй, энэнээс болж барилгын компани алдагдал хүлээдэг. Тийм учраас сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг тавиад цалингийн 95 дугаар тушаал гэж гаргаад энэ алдаа дутагдлыг засъя гээд залруулаад явж байгаа.

Энэ асуудал сайдын тушаалаар хэрэгжихгүй байсан учраас ноднин өдийд жагсаал цуглаан хийж байгаад УИХ-ын 52 дугаар тогтоол батлуулсан. Энэ тогтоол нь 2009 оны цалингаар 2024 он дуустал явуулсан юм байна, энийг шийдэх нь зүйтэй гэсэн агуулгатай юм.  Гэвч дээрх тогтоол хэрэгжихгүй байна.

Засгийн газраас 2026 оны төсвийн хуулиар олон нийтээс санал авах хэлэлцүүлэг зохион байгуулахад  “Энэ тогтоолыг хэрэгжүүлээд өгөөч ээ. Барилгын хөгжлийн төв дээр магадлал хийгдсэн байна, энийг төсөвт суулгаад өгөөч” гээд хэлсэн байдаггүй. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд шаардлага хүргүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд бид Сангийн яам, Үндэсний Аудитын газар, Барилгын хөгжлийн төв, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Төсвийн хэлэлцүүлэг гээд яваагүй газаргүй явсан. Одоо ганцхан юман дээр гацаж байгаа.

Сангийн яамны зүгээс  Барилгын яамыг аудитын дүгнэлт юм уу,  хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хийлгүүлээд өгөөч” гэж байгаа. Энийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хийхгүй өнөөдрийг хүргэсэн.

Яагаад хийхгүй байна вэ гэдгийг бид сайд нь байх ч юм уу үгүй ч юм уу гээд эргэлздэг юм болов уу гэж бодоод байгаа.

Гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээр гэж бий. Өнгөрсөн хавраас эхлээд бид  асуудлыг тавьж, холбогдох баримт бүрдүүлж өгсөн, таван сард хийгдэх ёстой байсан. Хийх гэж байтал Засгийн газар солигдоод хойшлогдсон. Ес, аравдугаар сард хамтын ажиллагааны хэлэлцээрийг хийж дуусгах ёстой байтал явдаггүй.

Дээр нь улс, нийслэлийн төсвийн орлого бүрдээд байгаа юм уу, бүрдэхгүй байгаа юм уу. Бүрдэхгүй байгаа бол бид ажил хиймээргүй байна. Банкнаас зээл аваад бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил хийгээд байдаг гэтэл санхүүжилтээ өгдөггүй. Үүнээс болж барилгын салбарынхан хохирч байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж