УИХ-ын гишүүн Б.Түвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр /2025.10.30/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан заналхийлэлд өртсөн тухайгаа мэдэгдээд байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Үүсэн асуудалтай холбоотойгоор дарамт, шахалтад өртсөн зүйл байхгүй. Гэвч танил маань надаас 300 мянган ам.доллар нэхэж, дарамталсан нь үнэн. Тодруулбал, бүхэл бүтэн зохиомол нэвтрүүлэг хийж, нэр төрд минь халдана гэж сүрдүүлсэн.
Энэ бол залуу улстөрчид, бизнесменүүдийг сүрдүүлдэг, нэр төрд нь халддаг нийгмийн үзэгдэл бий болсны жишээ. Үүнд бид үгүй гэж хэлэх ёстой. Яагаад бид үүнийг чимээгүй өнгөрөөх ёстой гэж. Магадгүй би хувьдаа үүнд үгүй гэж хэлээд чимээгүй өнгөрч болно. Гэхдээ бусдадаа сургамж болгох үүднээс пост бичсэн. Одоохондоо дарамталсан хүний нэрийг би хэлэхгүй. Дахиад ноцтой асуудал гарвал хэлэхийг үгүйсгэхгүй гэв.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр нийгэмд нэр цэвэр залуу улстөрч, бизнесмэнүүдийг нийгмийн хамгийн хар муухай үзэгдлүүдтэй холбож, нэр төрийг нь гутаахаар дарамталж, шантаажлан мөнгөн нэхдэг бүлэглэлүүд үүссэн байх магадлалтай байна. Нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол нэр төрийг нь гутаах, хамгийн болж бүтэхгүй зүйлтэй холбож нэвтрүүлэг бэлтгэнэ хэмээн шантаажилдаг бүлэглэлүүд бий болсон байж болзошгүй байна. Тухайлбал, өнгөрсөн Даваа гаригт буюу аравдугаар сарын 27-ны өдөр нэгэн танил маань уулзаж нүүрсний хулгай болон 1xbet мөрийтэй тоглоомтой холбоотой нэвтрүүлэг бэлтгэн нэр төрд чинь халдана хэмээн заналхийлж 300 мянган ам.доллар нэхсэн асуудал гарлаа. Энэ асуудал зөвхөн надад тулгараагүй. Залуу улстөрчид, бизменүүдэд тулгардаг нийтлэг асуудал байж болзошгүй байгаа учраас сэрэмжлүүлж ярьж байна.
Улстөрч хүний хувьд эрхэмлэж явах зүйл нь нэр төр хэдий ч хууль бус зүйл хийгээгүй, худлаа ярьж, хулгай хийгээгүй бол ийм зэргийн дарамт шантааж, дарамтыг хүлээн зөвшөөрөх байх боломгүй зүйл юм.
Улс орны нөхцөл байдал талцлын шинжтэй, иргэдийн төрдөө итгэх итгэл алдарсан, боловсрол эрүүл мэнд зэрэг суурь салбаруудынхаа асуудлыг шийдэж чадахгүй өнөөдөрт хүрсний цаад учир шалтгаан нь "бурууг чимээгүй харж, тэвчиж, томруулсаар ирсний үр дүн” юм. Буруу гэгчид хэрээс хэтэрсэн, хил хязгаар давсан, хүний ёсыг умартсан олон зүйл багтана. Тэр тусмаа хүний нэр төр, үнэт зүйл, итгэл үнэмшилд дур зоргоороо халдах, ялгаварлах, гүтгэх, мөнгө нэхэн шантаажлах зүй бус үйлдлийг тэвчих нь өөрөө буруу үйлдэл болно" гэжээ.
3,607.57



















































Холбоотой мэдээ