УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл орж ирж дэмжигдсэн. Энэ бол Тавантолгой орд газар, тэр дундаа Эрдэнэс Тавантолгойн том лицензийн одоо ашиглагдаагүй байгаа бусад газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн Баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, Баялагийн сангийн хуулийн бусад зорилгууд хэрэгжих тухай асуудал юм. Биржийн тухай хуулиар явах ажил. Уг асуудалд оффтейк болоод шууд гэрээ байгуулах асуудал байхгүй гэдгийг Засгийн газраас оруулж ирсэн. Уг санал Эдийн засгийн байнгын хороогоор орж дэмжигдсэн. Удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудал орно. УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Бадамсүрэн нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээгүй хойшлууллаа. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын санаачилсан Түр хороо байгуулах тогтоолыг УИХ-ын гишүүн Р.Батболд хэлэлцэх асуудлаас хасах горимын санал гаргаж дэмжигдсэн тул байнгын хорооны хурлаар хэлэлцэгдээгүй. Тийм учраас мөн өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байсан ч хэлэлцсэнгүй. Тиймээс дараа долоо хоногт орно гэсэн үг.
Улсын нэгдсэн төсөв арваннэгдүгээр сарын 15-нд батлагдана. Энэ үеэр Өмнөговь аймаг бонд гаргах эрхийг улсын төсөвт оруулж баталсаны дараа цахилгаан станц барих ажил Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 500 тэрбум төгрөгөөр 50 Мвт-ын цахилгаан станц барих юм.Ойролцоогоор хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн. Бодит байдал дээр улсын хэмжээнд хамгийн их нүүрстэй, хамгийн их баялагтай хэрнээ Өмнөговь аймгийн Даланзадгад хот хөлдөх өндөр магадлалтай, халаалт авсан айл өрхийн дулаан хангалттай хэмжээнд очихгүй байна.Одоогийн ашиглаж байгаа цахилгаан станц 1998 онд ашиглалтад орсон. Ашиглах хүчин чадлаасаа хэтэрсэн. Энэ өвөл хөлдөхгүй өвөлжчих юм ёсан гэж иргэд залбирч байна. Шинээр баригдах орон сууцнуудыг дулаанаар хангах боломжгүй байгаа. Гэтэл Өмнөговь аймагт шинээр оршин суухаар очиж байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ