Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал байхгүй тул өндөрлүүллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагт эхэлсэн ч хэлэлцэх ёстой хуулийн төслүүд нь холбогдох байнгын хороогоор ороогүй учраас хэлэлцэх асуудалгүй болж өндөрлөлөө.
Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэхдээ, Өнөөдөр Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ болон Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс өргөн барьсан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” асуудал холбогдох байнгын хороогоор орж хэлэлцэж шийдвэрлэгдээгүй тул УИХ-ын нэгдсэн чуулган руу орж ирээгүй.
Мөн Байнгын хорооны саналаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 45 зүйллийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн эсэх талаар УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгах байсан.МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд орж ирээгүй тул уг саналыг маргаашийн нэгдсэн чуулган дээр хураахаар хойшлуулж байна.
Байнгын хорооны санал хураалтын дүнтэй хамаараад Байнгын хорооны саналаар Монгол Улсын их хурлын 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт, Монгол лсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж,Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг эгүүлэн татна гэж заасныг зөрчсөн эсэх талаар УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжье гэсэн саналаар санал хураах байсан. Саналыг хойшлуулж байна.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулган өндөрлөснийг мэдэгдье гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулган өнөөдөр /2025.10.30/ 10.00 цагаас хуралдаж эхэллээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд:
· Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/
·Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/
3,607.57






















































Холбоотой мэдээ