УЛС ТӨР
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш улс төрийн ажил хийхгүй байх хуулийг Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар санаачилжээ

АН-аас Ерөнхийлөгчид горилогч Н.Алтанхуяг болон Л.Гантөмөр нар Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш улс төрийн ажил хийхгүй байх хуулийг D-parliament сайтад өчигдөр буюу (2026.11.24) үүсгэжээ. Уг өргөдөлд:
1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.7 дахь хэсэг нэмсүгэй:
16.7. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэхээс бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.
2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тусгажээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.